Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Макаогийн цагдаагийн дэд дарга Тахарын удирдлагуудтай уулзав

БНХАУ-ын  Засаг захиргааны онцгой бүс Макаогийн олон нийтийн аюулгүй байдлын цагдаагийн газрын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр Тахарын ерөнхий газрын удирдлагуудтай уулзаж, Тахарын албаны үйл ажиллагаа, гэрч, хохирогчийг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх жишиг өрөөтэй танилцлаа.
Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао улстай 2010 оны аравдугаар сарын 18-ны өдөр Хүн худалдаалахтай тэмцэх асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр хийсэн. Энэ  хүрээнд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах, эх оронд нь буцаах, нийгэмшүүлэхтэй холбоотой ажлыг зохион байгуулах, гэмт этгээдүүдийг олж тогтоох, хууль, шүүхийн өмнө хариуцлага хүлээлгэх, хохирогчдыг хамгаалах, нотлох баримт цуглуулах, мэдээллийн нууцлалыг хангах зэрэг ажлыг хэрэгжүүлж буй юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан