Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
Иргэдийн гар дээр СКС, Сайга, Вепрь зэрэг хагас автомат буу их бий

Улсын хэмжээнд галт зэвсгийн тооллого явагдаж эхлээд долоо хонож байна. Энэ хугацаанд 2576 галт зэвсэг тооллогод хамрагджээ. Галт зэвсгээ бүртгүүлэхийн тулд иргэд галт зэвсгээ авч очих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, галт зэвсгийн улсын тооллого эхэлсэн нь нэг талаар айдас дагуулж байгаа юм. Түүнчлэн ан амьтадын тоо жилээс жилд цөөрсөөр байгаа ч галт зэвсгийн тоо багагүй хувиар өсч байгаа гэдгийг албаныхан хэлж байна. ЦЕГ-ын лицензийн төвийн ЦЕГ-ын лицензийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Н.Батбаяраас цөөн асуултад хариу авлаа.
-Манай улсад байгаа галт зэвсгүүд ихэвчлэн аль улсаас орж ирдэг юм бэ?
-Монголд ОХУ, Чех, Герман, АНУ-д үйлдвэрлэсэн спортын болон ангийн зориулалттай галт зэвсэг байдаг. Жилдээ улсын хилээр 600-700 орчим галт зэвсэг орж ирдэг л дээ. Өнгөрсөн оны тооллогоор 47 мянган галт зэвсэг тоологдсон. Энэ онд мэдээж нэмэгдсэн тоо гарна.

-Аж ахуйн нэгж, хамгаалалтын албаны бус харин иргэдийн гар дээр байгаа галт зэвсгийн хүчин чадлыг сонирхмоор байна?
-Иргэдийн гар дээр автомат болон хагас автомат СКС, Сайга, Вепрь, зэрэг галт зэвсэгүүд их байдаг. Мэдээж тооллого бүрэн явагдаж дууссаны дараа ангилал зориулалтаараа нарийн дүн гарна. Ан агнуурын зориулалттай галт зэвсгүүд л дээ.
-Өнөөдрийн байдлаар бүртгэлд хамрагдсан галт зэвсгийн дүн мэдээг хэлэхгүй юу. Зөрчил их гарч байна уу?
-Орон нутгийн хэмжээнд 2576 галт зэвсэг тооллогод хамруулаад байна. 100 гаруй галт зэвсгийг гэрчилгээжүүлж, 31-н гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийж, 92 галт зэвсэг хураан, 13 ченжийг бүртгэл хяналтад авч, 109 нуугдмал галт зэвсгийг илрүүлсэн. Харин Нийслэлийн хэмжээнд 1035 ширхэг галт зэвсэг тооллогод хамрагдан, 20 галт зэвсгийн гэрчилгээ олгож, 14 гэрчилгээнд шилжилт хөдөлгөөн хийж, дөрвөн галт зэвсгийг хураан авч, дөрвөн зөрчил илрүүлж, гурван хүнийг 60,000 төгрөгөөр торгосон.
-Ямар зөрчил их байна вэ?
-Ямар ч бүртгэлгүй, эсвэл бүртгэл мэдээллийн, шилжилт хөдөлгөөний зөрчил зонхилж байна. Галт зэвсгээ бүртгүүлэх нь иргэд аж ахуйн нэгжийн үүрэг. Бүртгүүлэхээр ирэхдээ бууныхаа аюулгүй байдлыг хангаж, замаг сум хоёрыг нь тусад нь авч иргэний үнэмлэх, бууныхаа гэрчилгээтэй хамт дүүргийнхээ цагдаагийн хэлтэст очиж бүртгүүлнэ. Мөн татвараа төлсөн байх шаардлагатай.

0 Сэтгэгдэл