Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
ОХУ хоёр жилийн дотор 200 нисдэг тэрэг экспортолно
Оросын батлан хамгаалахтай холбоотой үйлчилгээ, техник хэрэгсэл, зэвсэгийн экспорт хариуцдаг "Рособоронэкспорт" компанийн цэргийн нисэх хүчин хариуцсан хэсгийн дарга С.Корнев 2015-2017 онуудад ОХУ нь 200 орчим нисдэг тэрэг экспортлох тухай мэдэгджээ.
Эдгээр нисдэг тэргийг өмнө нь 12 улстай байгуулсан гэрээний дагуу нийлүүлэх аж.
2013 оны байдлаар "Рособоронэкспорт" компани зуучлал хийснээр Оросын Ми-17, Ми-35м загварын 140 гаруй нисдэг тэрийг экспортод гаргасан. Нисдэг тэргүүдийг Гана, Энэтхэг, БНХАУ, Мьянмар, АНУ, Шри-Ланка, Казахстан, Киргиз зэрэг улсад нийлүүлжээ.
2014 онд Ирак гэх мэт есөн улсад Ми-17В-5, Ми-171Ш, Ми-35М и Ми-28НЭ загварын нисдэг тэргүүдийг нийлүүлсэн.
Нисдэг тэрэгний дэлхийн зах зээлийн нийт 20 тэрбум гаруй ам.доллараар үнэлдэг бөгөөд үүнээс 15 орчим хувийг нь ОХУ эзэлдэг. Оросын экспортлож байгаа нисдэг тэрэгний дунд байлдааны болон давхар зориулалттай нисдэг тэрэг давамгайлдаг. Харин хамгийн их буюу 40 хувийг Европын холбооны үйлдвэрлэгч нар эзэлдэг аж.
Оросын батлан хамгаалахтай холбоотой үйлчилгээ, техник хэрэгсэл, зэвсэгийн экспорт хариуцдаг "Рособоронэкспорт" компанийн цэргийн нисэх хүчин хариуцсан хэсгийн дарга С.Корнев 2015-2017 онуудад ОХУ нь 200 орчим нисдэг тэрэг экспортлох тухай мэдэгджээ. Эдгээр нисдэг тэргийг өмнө нь 12 улстай байгуулсан гэрээний дагуу нийлүүлэх аж.

0 Сэтгэгдэл