Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
СЕХ: Орон нутгийн хурлын нөхөн сонгуульд 5 нам оролцохоо илэрхийллээ
2025 онд нийслэлийн 204 хороонд тохижилтын чиглэлээр 582 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ
“365 ЭВДРЭЭГҮЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭЕ” ҮНДЭСНИЙ АЯНД НЭГДЛЭЭ
"САНЬЯА-2026": Б.Дулмаа хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 6 дугаар байрт шалгарчээ
НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлууллаа
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Ховд аймгийн Чандмань, Манхан сумдад ажиллаж, иргэдтэй уулзлаа
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагийн хуваариар ажиллана
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЭТТ:1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно
800 ажлын байр нээлттэй байна

Өнгөрсөн долоо хоногт МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулан байнгын ажлын байранд 25 залуу, цагийн ажилд 149 оюутан залуучууд зуучлагдсан байна. Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн жилээс эхлэн үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд хөдөлмөр зуучлалын шинэ системийг нэвтрүүлж, залуучуудыг ажилтай орлоготой болгох тал дээр маш олон ажлуудыг зохион байгуулж байгаа юм. Цагийн ажил хөдөлмөрийн яармагийг монголд анх удаа зохион байгуулсан, мөн явуулын хөдөлмөрийн биржийг ажиллуулж ажил хайж ирдэг байсан залуучууд дээр очиж ажлын байрыг нь санал болгодог болсон юм. Одоогоор залуучуудын хөдөлмөрийн төв бирж дээр 4000 оюутан залуучууд цагийн ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн байгаа бөгөөд нээлттэй ажлын байрууд эрх зүйч, эдийн засагч, архитектор, барилгын ерөнхий инженер, марктингийн менежер, гадаад аялал жуулчлалын менежер, цахилгааны хяналтын инженер, Үйлдвэрийн менежер, нярав, борлуулалтын менежер, зөөгч, барилгын туслах ажилтан, үйлчлэгч, борлуулагч, худалдагч гэх мэт ажлын байрууд элбэг байгаа юм байна.

0 Сэтгэгдэл