“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Тэтгэврийн нөөц сангийн хөрөнгө 2.7 тэрбум төгрөгөөр арвижлаа
Бид яаж амьдрах вэ
С.Бямбацогт: УИХ-ын дарга нам бус байх төслийг би дэмжинэ
АТГ: Улсын нөөцөөс улаан буудайн үр олгож ₮169 саяын хохирол учруулсан хэргийг прокурорт шилжүүллээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан кино бүтээнэ
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Азийн хөгжлийн банкны Монгол Улсын хүртээмжтэй өсөлтийг дэмжих төслийн багийн ахлагч Мел Коузинс болон “Imagination” студийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав.

“Imagination” студийнхэн Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан кино бүтээхээр ажиллаж байгаа юм. Тэд киногоо хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх аж. Тиймээс салбар хариуцсан Байнгын хорооны даргад хүсэлт гаргаж, кино бүтэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.
Байнгын хорооны дарга Д.Батцогт киног бүтээхэд хамтарч, дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн хандивын арга хэмжээ зохион байгуулах зэргээр мөнгө босгох ямар арга байгааг эрэлхийлэх хэрэгтэйг кино бүтээгчдэд захисан юм. Энэхүү төслөөр “Ганцхан зүрхний хайр” нэртэй бүтээл төрөх юм. Уг кинонд мэргэжлийн жүжигчидтэй хамтарч хөгжлийн бэрхшээлтэй авьяаслаг залуус гол дүрүүдийг бүтээх ба тэд дохионы хэлээр харилцах аж. Энэхүү бүтээл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны уран бүтээл болж байгаа бөгөөд энгийн иргэд subtitle-тайгаар үзэх боломжтой юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл