УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
О.Машбат: Хэсэг чимээгүй баймаар санагдаад...
Нэгэн үе Монголын кино урлагийн өнгийг тодорхойлж байсан найруулагч О.Машбат болон түүний гэргий Монголын сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог Б.Батцэцэг нар Америкт нэлээд хэдэн жил амьдарч байгаад саяхан эх орондоо ирсэн юм. Энэ удаагийн буландаа О.Машбат ахтай холбогдлоо.
-Таныг Монголдоо ирснийг сонсоод бушуухан уулзаж яриа авах юмсан гэж бодогдоод л байлаа. Монголдоо бүр ирсэн үү?
-Ойрд ер нь, над руу олон сэтгүүлч хандаж байна. Ингээд анхаарлын төвд орчихоор ерөнхийдөө хүмүүстэй харилцахдаа их болгоомжлоод байдаг болсон. Яг сонгуулийн уур амьсгал өндөртэй энэ үед өөрийгөө, өөрийнхөө хийсэн юмыг рекламдвал арай л хүмүүст хүрэхгүй юм шиг санагдаад хэсэг хугацаа өнгөрөхийг л хүлээж байна даа. Ер нь, нутагтаа ирлээ гэж ойлгож болно.
-Тэгвэл нэг хэсэгтээ нам гүм байна гэсэн үг үү?
-Америкт амьдрах хугацаандаа зүгээр суусангүй. Нэлээд ажил амжуулсан. Хэсэгтээ чимээгүй байж байгаад хийсэн ажлуудаа гаргана. Тэгэхдээ л үзэгч, уншигчидтайгаа уулзана даа.
-Америк дахь монголчуудын тухай хийсэн “Үгүйлэн санана” нэвтрүүлгийн дугааруудыг үзсэн л дээ. Ном болгож эмхлэх сураг байсан?
-Санаж байснаас ч нүсэр их ажил болсон. 100 орчим хүнээс яриа авч нэвтрүүлэг хийсэн. Тэр нэвтрүүлгээрээ ном хийж дуусаад байна. Хамгийн гол нь, зүгээр л 100 хүнээс яриа аваад өнгөрөх биш, 100 хүний өөрчлөлтийн тухай харуулсан. Бидний хувьд чухал зүйл. Ардчиллын мөн чанарын тухай агуулгатай болохоор бид ач холбогдлыг нь уран бүтээлээсээ ч дээгүүр тавиад байгаа.
-Өөр хийхээр төлөвлөж байгаа уран бүтээлийн ажил байгаа юу?
-Олон жилийн турш нэг тууж бичсэн. Тэрийгээ удахгүй хэвлэлтэд өгөх гэж байна. “Тэмүүжин” гэсэн нэртэй, түүхэн сэдэвтэй. Мөн кино хийх ч санаа байгаа. Удахгүй энэ бүхнийгээ тодорхой болсны дараа дахин гоё яриа өгье.

0 Сэтгэгдэл