Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Амлалтдаа дээрэлхүүлсэн тав дахь парламент баяртай
Монгол Улсын тав дахь парламент өнөөдөр сүүлчийн хуралдаанаа хийнэ. Товчхондоо тэд төгсөлтийн баяраа тэмдэглэнэ гэсэн үг. Уламжлал ёсоор дурсгалын зургаа татуулж, нөхөрсөг үдэшлэг зохион байгуулах биз.
2008-2012 онд нэг ангид тохой нийлүүлэн суусан энэ 76 дунд чуулганы танхимын хаалгыг бүрмөсөн хаах нэгэн байгаа бол хэсэгхэн хугацааны дараа эргээд ирэх нь ч бас бий. Дүү нартаа халаагаа өгөөд ах нар нь баяртай гээд гарах үдэлтийн баяр долдугаар сарын дундуур болох гэнэ.

Тогтворгүй бүтэцтэй байлаа, тэд

Парламентын тогоонд удаан чанагдсан Д.Дэмбэрэл даргаар толгойлуулж дөрвөн жилийг үдлээ. Тав дахь парламент анх МАХН, АН, ИЗН, Ногоон Нам гэсэн дөрвөн намын төлөөлөлтэй учран золгож байсан бол явцын дунд эвлэлдэн нэгдэж, нэрээ сольж, гишүүд урваж шарвасаар МАН, АН, ИЗНН, МАХН, Хамуг Монгол хөдөлмөрийн нам гэсэн таван намын төлөөлөлтэй болж цор ганц бие даагч ИЗНН-ын гишүүн болсоор чуулганы хөшгөө хаалаа. МАХН нэрээ МАН болгон сольж, ИЗН Ногоон намтай нэгдэж, МАН-ын зарим гишүүн МАХН болон өндөглөснөөр ийнхүү хувьсан өөрчлөгдсөн юм. Гуравхан бүсгүй, 73 эр хүнээс бүрдсэн УИХ өнгөрсөн дөрвөн жилийг эргэн нэг санах нь зүйтэй болов уу.
 
Ц.Нямдорж чуулганы хурлын ирцийг бүрдүүлж чадав

Өнгөрсөн дөрвөн жилд тэд УИХ-ын сонгуулийн тухай хууль, Оюу толгой, Таван толгойн асуудалд, мөн хэн нэгний томилгоонд хамгийн их анхаарлаа хандуулж, чуулганы ихэнхи цагийг түүнд зориулсан. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулийг дөрвөн жилийн турш хэлэлцэв. Харин чуулганы сүүлчийн хоёр өдөрт багтаан Инновацийн тухай, Байгаль орчны багц хуулиуд тэргүүтэй хэд хэдэн төслийг товлуур даран байж хамгийн хурдан батлагдсан гэж тооцох нь зүйтэй биз ээ. Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдлийг ердөө гуравхан минутад баталж харагдав. Товчхондоо, өөрсдөдөө хамаатай хуулийн төсөлд хамаг хүчээ барж, харин бусад хуулийг машиндаад л өнгөрдөг товчлуурчдаар дүүрсэн парламент байлаа. Мөн дөрвөн жилийн турш хэлээд, бичээд дийлээгүй нэгэн дутагдал нь танхим дахь 20 гишүүн 60 болон “үржих” явдал. Хуралдаа ирдэггүй гишүүдийн өмнөөс кноп дардаг зугаатай тоглоомд дуртай хамт олон байв. Гайхалтай нь, хэзээ ч ирц бүрддэггүй парламент Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах эсэхийг шийдсэн чуулганы хуралдаанд бараг л бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглах шахсан юм. Энэ өдөр ердөө тавхан гишүүн хурлаа өнжиж, бусад нь зэрэгц командаар жагссан байв.   

Хэдэн зуун жилийн хувь заяаг шийдэх эхлэлийг тавилаа

Тэд Монгол орны хэдэн зуун жилийн хөгжлийг то­дор­хойлох чухал цаг үед төр барьсан азтай хүмүүс. Алтан дээр суусан гуйлгачин хэмээгдэж байсан монголчууд энэ парламентын үед газрын хэвлий дэх баялгаа ашиглаж эхлэв. Хэдийгээр ажлаа сайн үнэлгээ авахаар хийж чадаагүй ч бүх нийтийн анхаарлыг уул уурхайн салбарт хандуулж чадсан юм. Алдаа дутагдал хэтэрхий их гэмээр гаргасан ч, Оюу толгой, Таван толгойн ажлыг эхлүүлж, Монгол Улс түүхэндээ анх удаа төмөр за­­мын бодлоготой болж чад­­сан юм. Энэ бодлогыг ба­­талж чадсан тав дахь пар­ла­ментынханд баяр хүргэх ёстой биз ээ. Энэ магтаалын араас ха­рамсалтай нь, зэмлэл дагуулъя. Парламентын бү­рэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд улс дамнасан оли­гархи бүлэглэл бий болсон гэж шүүмжлэх нь бий. Үндэстэн дамнасан том луйвруудыг энэ л парламентын үед, УИХ-ын гишүүд өөрсдөө тавьсан гэж үзэх нэгэн ч байдгийг нуух юун билээ.

Амлалтдаа дээрэлхүүлсэн 76 гишүүн

Бүрэн эрхийн хугацаа дуусч буй УИХ-ын бүрэлдэхүүн зарим талаараа азтай ч, заримдаа хэтэрхий гунигтай хувь заяаг туулсан юм. Монгол Улсын эдийн засаг өссөн ийм цаг үед төр барьснаараа нэг талын азтай. Гэвч амлалтдаа хэтэрхий дээрэлхүүлж, ха­ламж хавтгайруулснаараа эм­гэнэлтэй. Хоёр намын бүлгээс хэтэрхий том дуугарч гарч ирсэндээ барьцаалагдсаар жи­лээс жилд арвижиж буй төсвөө зүгээр л салхинд хийсгэчихсэн эмгэнэлтэй хувь заяаг эл 76 гишүүн туулсан юм. Иргэн бүрт “Эх орны хишиг” хэмээн 1.5 сая төгрөг өгөхөөр амлаагүй бол эрх баригч хоёр намын бодлого арай өөрөөр эргэх байсан биз  гэж таамаглах нь ч бий. Энэ амлалт л хоёр на­мын давшгүй даваа болсон юм. Төсөв батлахдаа ч бүтээн бай­гуулалтаас татгалзаж, нийг­мийн халамжийн өмнө сөхөрсөөр ирсэн билээ, тав дахь парламент.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан