
Үндсэрхэг үзэл бодол шингэсэн, монгол ахуйг харуулсан энэхүү бүтээл “You tube” сайтанд байршсан монгол дуунуудаас хамгийн богино хугацаанд нэг сая үзэгч, сонсогчдын хүртээл болж, FM, радиогийн долоо хоногийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлж байсан бөгөөд хүмүүсийн аялах дуртай уран бүтээлийн нэг одоо ч гэсэн хэвээрээ байгаа. Тэднийг энэхүү уран бүтээлээс нь хойш дахин хамтран дуу гаргаасай гэсэн хүмүүс ч олон болж хүлээлт үүсээд байгаа. Тэгвэл энэхүү хүсэлтийг “Тусгай ажиллагаа” инээдмийн УСК биелүүллээ.
Тодруулбал МУГЖ С.Жавхлан тус киноны хамт олонд бэлэг барьж хайрт гэргийтэйгээ хамтран дуу гаргахаар болсон байна. Сонсогч фенүүдийнхээ дунд хүлээлт үүсгээд байсан хосууд маань дахин хамтдаа "Мөнхийн урсгалт амьдрал" хэмээх дуугаа тун удахгүй хүргэхээр болжээ.
























