Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Д.Түвдэндорж: Би намын дарга хэвээрээ байгаа
Орон нутгийн сонгуульд нийслэлийн Ардчилсан намыг Э.Бат-Үүл гишүүн удирдаж оролцохоор болсон. Энэ талаар Нийслэлийн Ардчилсан намын дарга Ш.Түвдэндоржоос цөөн асуултад хариу авлаа.

-Нийслэлийн Ардчилсан намынхан их сонин сонголт хийжээ. Учир нь, орон нутгийн сонгуульд намаа та биш Э.Бат-Үүл гишүүнээр удирдуулахаар болж?
-Тийм ээ. Бид орон нутгийн сонгууьд Нийслэлийн Ардчилсан намыг удирдаж оролцооч гэсэн хүсэлтийг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлд тавьсан. Бидний хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн. Намын гүйцэтгэх зөвлөлийн хурлаар ч олонхи нь дэмжиж, энэ удаагийн сонгуульд Бат-Үүл гишүүнээр удирдуулъя гэж шийдсэн. Тиймээс энэ сонгуульд Бат-Үүл гишүүний удирдлагаар ажиллах нь.
-Э.Бат-Үүл гишүүн намыг удирдлаа гээд дарга нь өөрчлөгдөж байгаа гэж ойлгож болох уу. Эсвэл та албан ёсоор байр сууриа тавьж байгаа хэрэг үү?
-Үгүй ээ. Намын дарга өөрчлөгдөөгүй. Бат-Үүл гишүүн бол зөвхөн намаа ялалтад хүргэх ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэнэ. Нэг ёсондоо Бат-Үүл гишүүний бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу бид энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцохоор нэр дэвшигчдээ тодруулаад байна.
-Хэрэв ялагдвал хэн хариуцлага хүлээх вэ?
-Аливаа улс төрийн нам хүчин ялахын тулд сонгуульд ордог. Тиймээс бид энэ сонгуульд ялна.
-Яагаад ялна гэж. Та нар үнэхээр итгэлтэй байгаа хэрэг үү?
-Ингэж итгэлтэй хэлж байна гэхээр нийслэлд манай намыг хүлээсэн зүйл олон байна, ард иргэд ч биднийг хүлээж байна. Тиймээс бид ялна.
-Мөрийн хөтөлбөр мэдээж “Монгол хүн 2020” хэлэлцүүлгээс боловсруулагдсан байх. Дээрээс нь Э.Бат-Үүл гишүүн гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрөө тэргүүн эгнээнд тавьж байгаа юу?
-Бат-Үүл гишүүн гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрөө зорилго болгож байгаа. Үүнээс гадна манай намын мөрийн хөтөлбөр, бодлогод иргэдээ чинээлэг амьдруулах зорилго багтсан. Үүний хүрээнд иргэдийн газрыг авч барилгын компанитай гэрээ хийж орон сууц барих юм. Ингэснээр иргэдээ орон сууцжуулах боломж байна.  
-Ялалт байгуулж, танай нам олонхи боллоо гэхэд нийслэлийн Засаг дарга нь Э.Бат-Үүл болно гэсэн үг үү?
-Намын дүрэмд тийм зүйл бий. Гэхдээ гишүүдээсээ нэгийгээ сонгоод, түүнийг зөвлөлдөх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлах ёстой.
-Та хаана дэвших юм бэ?
-Намын удирдлага гэдэг утгаараа намаас дэвших хүмүүсийн эхний жагсаалтад багтаж байгаа байх. Намын дүрмээр ингэх ёстой. Эхнээсээ гуравт бичигдэх болов уу.
Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан