УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
“Инженер 1000” төслийн нээлт боллоо
Монгол-Японы стратегийн түншлэлийн хугацаат хөтөлбөрт тусгагдсан “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд 200 оюутныг Япон улсын Коосэн сургуульд хамруулан сургахаар болсон.

Энэ нь “Инженер 1000” төслийн хүрээнд хийгдэж буй ажил бөгөөд есөн жилийн хугцаанд үргэлжлэх юм. Тодруулбал, инженерийн чиглэлээр суралцдаг 1000 оюутныг ирэх есөн жилд Японы Коосэн сургуульд хэсэг хэсгээр нь сургах бөгөөд хоёр орны Засгийн газрын зээлээр 0.2 хувийн хүүтэйгээр хамруулж байгаа юм. Төсөлд хамрагдан сурч төгсч ирсэн оюутнууд эх орондоо, мэргэжлээрээ тав хүртэлх жил үр бүтээлтэй ажиллавал сургалтын зардлыг нь тэтгэлэг болгон чөлөөлөх ажээ.
Өчигдөр БШУ-ны сайд Л.Гантөмөр болон Японы талын зочид төлөөлөгчид тус төслийг албан ёсоор нээж, бэлтгэл сургалтын хөтөлбөр буюу 1.5 жил япон хэлний бэлтгэл сургалтад хамрагдаж буй 47 оюутны хичээлийн байр, суралцах орчин зэрэгтэй танилцсан юм. Нээлтийн ажиллагааны үеэр БШУ-ны сайд Л.Гантөмөр хэлсэн үгэндээ “Үйлдвэрлэгч улс болж сайн эдийн засагтай орон болохын тулд чадварлаг инженер бэлтгэх хээрэгтэй. Сайн инженерүүд улсынхаа хөгжлийг тодорхойлж, технологийг шинэчлэл хийдэг байх ёстой. Өнөөдөр Коосэн сургалтын анхны элсэлтийг хүлээн авлаа. Энд эх орны ирээдүйг бүтээх сайн инженерүүд элсэн орсон гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

0 Сэтгэгдэл