УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Хүн алахгүй, амиа хорлохгүй байхыг 5 настай охиноос шаарджээ

Америкийн Алабама мужийн Мобил хотын нэгэн дунд сургуульд сурдаг таван настай охиныг сургуулийн захаиргаа нь сургууль дэрээ хэн нэгнийг алахгүй, амиа хорлохгүй байх талаар гэрээ байгуулахыг шаардсан байна. Хэргийн учир нь охин хичээл дээрээ сууж байхдаа ангийнхаа нэгэн хүүхэд рүү харандаа чиглүүлэн буугаар буудаж байгаа юм шиг “пух” хэмээн хэлсэн гэнэ. Сургуулийн захиргаа таван настай Элизабет охины ээжийг дуудаж охиноор нь сэтгэлзүйн анкет бөглүүлсний дараа “сургууль дээрээ хэн нэгнийг алахгүй, бас өөрийнхөө амийг хорлохгүй” гэсэн гэрээ байгуулах ёстой гэжээ.
Охины ээж Ребекка “Энэ чинь таван настай хүүхэд, тэгээд ч буудах дүр үзүүлсэн тэр зүйл нь харандаа шүү дээ. Сургуулийн захиргаа хүүхдэд ингэж болохгүй гэдгийг өөр аргаар ойлгуулах ёстой. Сургууль үүнийг шаардах ёстой юм бол дүрмээ өөрчлөх ёстой. Ийм жаахан хүүхэдтэй ийм зүйлийг ингэж ярьж болох уу” гэж ярьсан байна.
Америкийн сургуулиудад ийм сонин дүрэм журам үйлчилдэг нь нэг биш. Үүний өмнө ангийнхаа хүүхэдтэй өдрийн хоолоо хувааж идсэн хүүхдийг хичээлд нь явуулахгүй байхаар шийтгэсэн тохиолдол Калифорния мужийн нэгэн сургуульд гарч байсан юм.

0 Сэтгэгдэл