Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
УИХ-ын зарим гишүүний нэр дээр дугаарласан хавтаст хэрэг-2
Иргэд УИХ-ын зарим гишүүнд холбоотой гомдол, саналаа хууль хяналтын холбогдох байгууллагад хаяглах нь олонтаа. Хууль хяналтынхан сэтгүүлчдийн эрэн сурвалжилж сонин, хэвлэлд нийтэлсэн гэмт хэргийн шинжтэй мэдээллийн мөрөөр ч шалгалт хийх үүрэгтэй.

Тэд тухайн гомдол, санал, мэдээллийн мөрөөр УИХ-ын нэр бүхий гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж, шалгасан тохиолдол ч цөөнгүй. Гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдож, шүүхийн шатанд очсон нь ч байна. Мөн иргэд өөрсдийгөө төлөөлүүлэхээр УИХ-д сонгосон гишүүнээ хий хоосон хардсан тохиолдол ч гарчээ. Энэ тухай бодит жишээг уншигчдадаа сонирхуулъя.



УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр уучлал гуйсан учир эрүүгийн хэрэг үүсгээгүй

Цагдаагийн байгууллагаас сар гаруйн өмнө УИХ-ын гишүүн, Хамуг Монголын хөдөлмөрийн намын Цэцийн дарга Ц.Шинэбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулна хэмээн мэдэгдсэн юм. Учир нь, түүнийг МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг албадан баривчлах үед цагдаагийн албан хаагчийн биед халдан, хэл амаар доромжлон өөдөөс нь салаавч гаргаж, ёс зүйгүй авирласан хэрэгт буруутгаж байлаа. АТГ-ынхан ч УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан хэмээн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд алтан хошуу өргөсөн юм. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргалаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн эсэхийг тодруулахад “УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярт эрүүгийн хэрэг үүсгээгүй. Учир нь, тэрээр буруу үйлдэл хийснээ ухаарч, уучлал гуйсан шүү дээ. Уг нь, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар материалаа бүрдүүлж, прокурорын байгууллагад хандах гэж байсан юм” гэлээ.   


УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу авлига өгсөн нь нотлогдоогүй

Хэлсэн үгнээсээ болж, хууль хяналтынхнаар шалгуулсан тохиолдол цөөнгүй бий. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу. “Бизнес эрхэлдэг хүмүүс хээл хахууль авагчидтай илүү ойр дотно… гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр “Тэгэлгүй яах юм бэ. Бид өгч байсан учраас мэдэлгүй яахав. Хэнд авлига өгч байсан гэвэл нэрлэнэ дээ. Өгч байсан юм чинь нэрлэж чадна. Авлига авч байсан нөхөдтэйгээ зэрэгцээд л сууж байна. Ерөөсөө боломжийн юмыг болохгүй гэсээр байгаад юм авдаг л байхгүй юу” хэмээн хариулсан гэдэг. Эрхэм гишүүн ийн хэлсэндээ  ороогдож, өнгөрсөн жил АТГ-ынханд байцаагдсан юм.  Гэвч мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу хэн нэгэнд авлига өгсөн нь нотлогдоогүй гэнэ. Тиймээс АТГ-аас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг прокурорын байгууллагад хүргүүлснээр асуудал шийдэгдсэн байна.


УИХ-ын гишүүн Д.Арвин ч гэмт хэрэгт холбогдох шахав

Одоогийн парламентын гишүү­дийн гурав нь эмэгтэй. Тэдний нэг Д.Ар­виныг Хэнтий аймгийн иргэд АТГ-т өгч шалгуулсан тохиолдол ч гарчээ. Тус газарт УИХ-ын гишүүн Д.Арвиныг одоогоос таван жилийн өмнө малчдад олгох цахилгаан үүсгүүрийн үнэ болох 76 сая төгрөг төлөөгүй, хувьдаа завшсан ч байж магадгүй хэмээн матсан гэнэ. Нэгэнт гомдол, мэдээлэл ирсэн хойно эрхэм гишүүний нэр дээр хавтаст хэрэг нээн шалгасан байна. Гэвч эл асуудлыг 2008 оны хоёрдугаар сарын 27-нд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан