Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцлоо Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 105 тэрбум төгрөгөөр өсөх боломж бүрдлээ Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлдэг, хөдөлмөрийн чадварыг нь нөхөн сэргээдэг үндэсний тогтолцоог бэхжүүлнэ “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” аянд 12,821 сурагч хамрагдлаа ХСҮТ-ийн Ерөнхий захирлаар М.Адилсайханыг томиллоо Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг бие даан амжилттай гүйцэтгэжээ Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ “Зээлийн апплейкешны эрх нэмэгдүүлж өгнө” гэж бусдыг залилжээ
Титаник киноны жүжигчид 17 жилийн дараа


Холливудын найруулагч Жеймс Кэмероны алдарт “Титаник” кино дэлгэцэнд гараад  17 жил өнгөрчээ. Тухайн үедээ үзэгчдийг байлдан дагуулж байсан энэ кинонд тоглож байсан жүжигчид өнгөрсөн 17 жилд хэрхэн өөрчлөгдөв. Кинонд тоглох үеийн нь сонирхолтой баримтуудыг толилуулж байна.

Каледон Хоклийн дүрд тоглосон Билли Зейн


Гоо бүсгүйг эхнэрээ болгохын тулд яахаас ч буцахгүй, амиа хичээсэн энэ эрийн дүрд тоглуулах гэсэн олон жүжигчдийн дунд Пирс Броснан байсан гэдэг. Тэр ихэмсэг “Хокл” Билли Зейн өнөөдөр ийм байна
.  
Руфь Дьюит Бьюкейтерийн дүрд тоглосон Френсис Фишер

Ихэмсэг, бас шуналтай хадам эхийн дүрд тоглосон Френсис Фишер киноны туршид уйлсаар бүр асгараад байгаа нулимсаа арчих гэж  хан хүү Чарльзаас алчуур гуйж байсан гэдэг.

Томас Эндрюсийн дүрийн Виктор Гарбер

Томас Эндрюс уг нь Титаник хөлгийн анхны зорчигч байсан учраас хөлөг яаж живж байсан, хүүхэд эмэгтэйчүүдийг аврах завинд яаж суулгаж байсан тухай хэлж байсныг Гарбер судалсан гэнэ.

Жон Жейкоб Астор IY-ийн Эрик Браден

Жон Жейкоб Астор яг үнэндээ хөлөг дээрх хамгийн баян хүн байсан. Түүний хөрөнгө нь өнөөгийнхөөр бол тэрбум давж байжээ.

Брюс  Исмейн дүрийн Жонатан Хайд

Ноён Исмей бол аврах завиар “Титаник”-ийн ослоос аврагдсан цөөн хүний нэг гэж гардаг.

Молли Брауны дүрийн Кэти Бейтс

Оройн зоог барьдаг хэсгийг санаж байна уу, энд Молли Браун гээд нэг тансаг эмэгтэй гардаг даа. Тэр чинь Кэти Бейтс.

Хөлгийн ахмад Эдвард Жон Смитт

Хөлгийн ахмад Смитийн дүрд эхлээд Роберт Де Нирог сонгож байсан ч яг зураг авах үеэр өвчилсөн учраас зургийн  талбайд ирж чадаагүй гэнэ.

Цагдаагийн офицер Гарольд Лоу

Йоан  Гриффитийн үзүүлсэн энэ дүрийн жинхэнэ эзэн Лоу бол үнэхээр хөлөг живэхэд хүмүүсийг эрж эргэн ирсэн хэдхэн завийн нэгэнд  байсан гэдэг.

Билл Пакстон хэн болсон бэ

Билл Пакстон энэ кинонд, тэгэхдээ бүр найруулагч Жеймс Кэморонтой ажиллахдаа үнэхээр баярлаж бас гайхсан гэдэг. Тэр бүр нэг удаа “Кэмероны кинонд тоглохгүйгээр, ядахнаа шавь  түүний шавь болохгүйгээр жүжигчин болохгүй” гэсэн байдаг

Роза Дьюитт Бьюдейтерийг бүтээсэн Кейт Уинслетт


Кейт энэ дүрийг авангуутаа л ийм гайхамшигт дүрд эхлээд Гвинет Хэлтроу тоглох юм биш үү гэсэн гэнэ.

Жек Доусон буюу Леонардо Ди Каприо


Өнөө хүртэл Оскар авч чадаагүй багаа Леонардо Ди Каприо “Титаник”-т тоглох үедээ хөлөг онгоцны хошуун дээр зогсох хэсгийг авхуулахдаа “Би дэлхийн хаан” гэж дуу алдсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан