Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
НИТХ-д МАН-аас нэр дэвшигчид маргааш сонгуулийн тойргийн хороодод бүртгүүлнэ
Нийслэлийн МАН-ын хороо IV хуралдаанаа өнөөдөр хийж ИТХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодрууллаа. Нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигч 45 эрхэм мажоритари 30, пропорциональ 15 гэсэн хувилбараар өрсөлдөнө.



Өөрөөр хэлбэл, тухайн намаас нэр дэвшигч 30 хүн тойрог, тойрогтоо өрсөлдөх бол үлдсэн 15 нь намын нэрсийн жагсаалтаар нэр дэвших юм. Нийслэлийн МАН-ын хорооныхон нэр дэвшигчдийг тодруулахдаа намын анхан шатны 152 үүрээр хэлэлцүүлж, тодорхой нэрсийг гаргасан байна. Хуралдааны үеэр нэр дэвшүүлэх хүмүүсийн талаар хэлэлцэх үед танхимаас гурван хүн нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн. Тэдний хоёр нь нууц санал хураалтын дүнд нэр дэвших эрхтэй боллоо. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвших эрхмүүд маргааш сонгуулийн тойргийн хороодод бүртгүүлнэ. 
Нэр дэвшигчдийн зургаа нь инженер, 10 нь эрх зүйч, хуульч, мөн гурав нь эмч мэргэжилтэй бол сэтгүүлч хоёр, багш хоёр, химич нэг, орчуулагч нэг хүн тодорчээ. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт  О.Даваасүрэн, Ц.Чинбат, Ж.Алдаржавхлан, Б.Энх-Амгалан, Баянзүрх дүүрэгт Г.Ганбаяр, Т.Насанхүү, М.Ганбаатар, Н.Алтансүх, Х.Чинбат, Б.Төмөрчулуун, Сүхбаатар дүүрэгт, Б.Баярмагнай, Г.Төмөрбаатар, С.Даваадаш, А.Амарсайхан нэр дэвшихээр тодорсон байна. Харин нийслэлийн хамгийн олон хүн амтай дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэгт нэгэн үе тус дүүргийг удирдаж явсан Ч.Сайханбаяр, Р.Хадбаатар, Д.Авирмэд, Р.Дагва, Д.Баярсайхан, Б.Бямбадорж нар дэвшихээр тодорчээ. Энэ мэтчилэн хүмээсээ нэр дэвшүүлэхээр нийслэлийн МАН-ын хороо сонгожээ. Нэр дэвшигчдийг сонгох үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд, “Манай нам ууган нэрээ сэргээж, ирэх сонгуульд оролцох гэж байна. Монгол Ардын нам бол хийсэн ажилтай, хэлэх ч үгтэй улс төрийн хүчин. Бид бүтээснээсээ ихийг бүтээнэ” гэв. 

Харин нийслэлийн МАН-ын хорооны дарга Г.Мөнхбаяр “Улаанбаатар хотын барилгажилт, дэд бүтцийн хөгжилд бид огцом эргэлт хийнэ. Нийслэл хотоо метротой болгох, байгаль орчныг хамгаалах, агаарын бохирдлын асуудлыг бүрэн шийдэх, ундны усны шинэ эх үүсвэртэй болох зэрэг далайцтай ажлуудыг удахгүй эхлэх гэж байна. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажилтай, орлоготой иргэд бүхий Улаанбаатар хотыг цогцлоохын тулд хийх ажил олон. Тухайлбал, оюутны хотхоныг Багануур руу шилжин суурьшуулна. Туул, Сэлбэ голыг сэргээх төсөл, хөтөлбөрийг бодит ажил болгоно. Дулааны шугамын шинэ эх үүсвэртэй болно. Чухам ийм л учраас нийслэлийн МАН-ын хороо мэдлэг, чадвартай, дадлага туршлагатай хүмүүсийг холбогдох хуулийн дагуу энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдлээ” гэсэн юм.
Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан