УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Зөвхөн насанд хүрэгчдэд “Чөлөөт хос”
Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно. Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөх сэдэл төрүүлнэ...
Үйл явдал цааш хэрхэхийг Италийн алдарт зохиолч Дариа Погийн зохиол, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулсан “Чөлөөт хос” жүжгээс үзэж болох юм. Энэ сарын 10-наас эхлэн зөвхөн насанд хүрэгчдэд зориулан УДЭТ-ын тайзнаа тоглох уг жүжгийн зохиол найруулагч Ч.Найдандоржийн халаасанд 10 жил явжээ. Харин жүжгийн талаар найруулагч ““Чөлөөт хос” жүжиг бол гэр бүлийн харилцааг хөндсөн бүтээл юм. Нөхрөө хэд, хэдэн бүсгүйтэй дотно харилцаатай байдгийг эхнэр нь олж мэдээд амиа хорлохоос өөр аргагүйд хүрдэг. Яг энэ үзэгдлээс жүжиг эхэлнэ. Энэ үеэс тэдний амьдрал хэрхэн өрнөх тухай харуулдаг юм. Орчин үед бидний амьдрал нийгмийн янз бүрийн нөхцөл байдлаас болоод өөрчлөгдөж тэр хэмжээгээр хүмүүсийн хоорондын харилцаанд сэв сууж, бие биенээ дээрэлхэх болж. Амьдралын утга учрыг таньж мэдээгүй, ороо бусгаа ийм цаг үед хүний амьдралын үнэт зүйл юу болох, оюун санаа, хүний эрхэм мөн чанар ямар байх ёстойг энэ жүжгээр харуулахыг зорьсон” гэв.
Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно. Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөх сэдэл төрүүлнэ...Үйл явдал цааш хэрхэхийг Италийн алдарт зохиолч Дариа Погийн зохиол, урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулсан “Чөлөөт хос” жүжгээс үзэж болох юм. Энэ сарын 10-наас эхлэн зөвхөн насанд хүрэгчдэд зориулан УДЭТ-ын тайзнаа тоглох уг жүжгийн зохиол найруулагч Ч.Найдандоржийн халаасанд 10 жил явжээ. Харин жүжгийн талаар найруулагч ““Чөлөөт хос” жүжиг бол гэр бүлийн харилцааг хөндсөн бүтээл юм. Нөхрөө хэд, хэдэн бүсгүйтэй дотно харилцаатай байдгийг эхнэр нь олж мэдээд амиа хорлохоос өөр аргагүйд хүрдэг. Яг энэ үзэгдлээс жүжиг эхэлнэ. Энэ үеэс тэдний амьдрал хэрхэн өрнөх тухай харуулдаг юм. Орчин үед бидний амьдрал нийгмийн янз бүрийн нөхцөл байдлаас болоод өөрчлөгдөж тэр хэмжээгээр хүмүүсийн хоорондын харилцаанд сэв сууж, бие биенээ дээрэлхэх болж. Амьдралын утга учрыг таньж мэдээгүй, ороо бусгаа ийм цаг үед хүний амьдралын үнэт зүйл юу болох, оюун санаа, хүний эрхэм мөн чанар ямар байх ёстойг энэ жүжгээр харуулахыг зорьсон” гэв.
Б.Сонор
0 Сэтгэгдэл
























