Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 37 337 хүн нэгджээ
Х.Ганхуяг шинээр томилогдож буй Шадар сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өгч, амжилт хүслээ
С.Амарсайхан: Би төрийн ордонд хэрэг ярихгүй
Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
MCS-ийн Л.Энх-Амгалан Ардчилсан намынх гэв үү

MCS группын дэд Ерөнхийлөгч Л.Энх-Амгалан энэ жилийн сонгуулиар МАН-аас Хөвсгөл аймагт өрсөлдөхөөр болсон. Сурталчилгаагаа ч нэлээд эртнээс эхэлсэн. Хөвсгөл аймгийн Нутгийн зөвлөлийн дарга нэрийн дор сонгуулийнхаа сурталчилгааг бараг л хоёр жилийн өмнөөс явуулсан гэдгийг нутгийн иргэд хэлж буй.
Гэтэл мань эр МАН-аас нэр дэвших гэж байгаа мөртлөө хуучин намынхаа батлахыг албан ёсоор гардуулаагүй гэдгийг УИХ-ын гишүүн Л.Гүндалай ам алдлаа. Тэрээр, “Л.Энх-Амгалан гэдэг хүн 2001 онд Хөвсгөл аймгаас Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хуралд сонгогдсон 10 гаран хүний нэг юм билээ. Түүгээр ч барахгүй Хөвсгөл аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр ажиллаж байсан. Тэр ажлаа албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, түүний нэр дээр данстай байдаг. Мөн намаас гарах өргөдлөө албан ёсоор өгч, батлахаа хүлээлгэж өгөөгүй хүн. Худлаа гэвэл миний өрөөнд түүний намд элсэн орсон бүх баримт бичгийн хуулбар бий. Эх хувь нь намын архивт байдаг юм билээ. Би үзсэн” гэв.
Тэгэхээр Л.Энх-Амгалангийн хувьд АН данстай, МАН-ын гишүүн болж таарах нь.
Улс төрийн намын тухай хуулийн 3.2-т “Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна” гэж заасан байх юм. Харин Л.Энх-Амгалангийн хувьд Л.Гүндалай гишүүний ярьснаар хоёр намын харьяалалтай болж таарах нь. Хоёр намын батлахтай байж болдог л юм байх даа.

0 Сэтгэгдэл