Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Тираннозавр Батаар Монголоос олдсон гэдгийг нотолж чадвал авах боломжтой гэв
Тираннозавр Батаарын араг ясыг худалдаалах дуудлага худалдааг 10 хоногоор хойшлуулсан ч худалдаалсан. Энэ талаар БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр мэдээлэл хийсэн юм. БСШУЯ-ны Соёл урлагийн газрын дарга Б.Наранзунаар ахлуулсан Гадаад харилцааны яам, ЮНЕСКО-гийн үндэсний комисс, Палентлогийн хүрээлэнгийнхэн орсон ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийн хуралдаан болж Монголд Улсад явагдсан архелоги, палентлогийн олдворуудыг шүүж үзэхэд энэ олдвор бүртгэгдээгүй аж. Тиймээс хууль бусаар малтлага байх магадлалтай хэмээн хууль шүүхийн байгууллагад ханджээ. Мөн ЮНИСКО-гийн 1976 оны кенвецийн дагуу энэ олдвор Монголоос гаралтай, хууль бусаар гарсан гэдэг нь нотлогдвол тухайн улсад нь эргүүлэн өгөх ёстой байдаг аж. Үүний дагуу ЮНИСКО-гийн Ерөнхий захирал Ирина Боковад хандан захидал илгээжээ. Түүнчлэн энэ олдворыг Монголоос гаралтай болохыг батлахын тулд АНУ, Канадын эрдэмтэдтэй хамтарч ажиллах ажиллагааг эхлүүлээд байгаа гэсэн мэдээллийг салбарын сайд өглөө.

Мөн энэ олворын талаар эрдэмтэн Р.Барсболд мэдээлэл өгсөн юм.

-Монголд бүртгэгдээгүй олдвор гэж байгаа. Гэтэл та бүхэн хууль бусаар малтсан байж магадгүй гэж үзэж байна. Тэгэхээр монголын газар нутгаас гадаадынхан хууль бусаар малтлага хийх боломж байдаг хэрэг үү?
-Энэ олдвор бол монголд бүртгэгдээгүй байна. Хууль бусаар малтаж аваад гаргасан байгаа нь харамсалтай байна. Гэхдээ энэ төрлийн олдвор бүртгэгдсэн байдаг. Бас нэгэн жишээ хэлэхэд, Канадын нэрт эрдэмтэн, Олон улсын Сээр нуруутны палентлогийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч хүн саяхан бичсэн захидалдаа, “Шүд нь маш их эвдэрсэн байна. Тиймээс хууль бусаар авсан байж болзошгүй. Мэргэжлийн хүмүүс бол хэзээ ч шүдийг нь эвдэхгүй” гэж хэлсэн байна билээ. Өөрөөр хэлбэл, хулгай хийсэн хүмүүс яаравчлаад шүдийг нь хамаагүй эвджээ гэж ойлгож болохоор байгаа юм. Тэр хүн бол манай улсад маш олон удаа ирж ажилласан туршлагатай хүн.
-Манайхаас гаралтай гэдгийг батлах боломж нь хэр байгаа бол. Хоног заачихаад байгаа шүү дээ?
-Түүнийг манайхан үзээгүй байгаа. Гэхдээ манайхаас гаралтай байж болзошгүй гэдгийг дэлхий нийтээрээ хэлж байна. Нэрний хувьд ч тэр. Батаар гэдэг нь Монголоор баатар гэсэн үг. 105 жилийн өмнө ЗХУ-ын эрдэмтэн Малиев энэ амьтныг олж тогтоосон. Ингэхдээ “Табазавр батаар” гэж нэрлэсэн. Үүний дагуу л нэрлэгдэж байгаа юм. Латинаараа болохоор Тираннозавр гэж нэрлэж байна. Энэ бол аль аль нь хүлээн зөвшөөрөгдсөн нэр. Гэхдээ нэрээр нь авч үзвэл, эрдэмтдийн бичсэн захидлаас үзвэл Монголоос олджээ. Хядатаас бус, Оросоос бус. Тиймээс л үүнийг Монголоос олджээ гэдгийг хөдлөшгүй тогтоох шаардлага байна.
-Хөдлөшгүй тогтоохын тулд 10 хоног шаардлагатай юу. Энэ хугацаанд амжих уу?
-Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар Тираннозавр гэсэн нэр тавигдсан. Төв Азиас олдсон гэж бичсэн байгаа юм. Тиймээс л Монголоос олдсон гэдгийг нотлох хэрэгтэй. Нэг зүйлийг хэлэхэд, бид өнгөрсөн баасан гаригаас хойш ажиллаж байна. Ерөнхийлөгч өөрийн нэр дээр шүүхэд хандсан. Хэдийгээр зарагдсан ч гэсэн шүүхийн шийдвэрээс хамааралтай байна гэсэн нөхцөлтэйгээр зарагдсан. Тиймээс шүүхийн шийдвэрээс Монголынх гэж гаргуулж чадвал үүнийг авах боломжтой.
-Монголоос олдсон, гадаадын улс орнуудад үзэсгэлэнд явж байгаа үзмэр хэр олон байдаг юм бол?
-Хоёр үзмэр бий.
Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан