УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Жерар Депардье булш ухаж, бие үнэлэгчидтэй явж байснаа дэлгэлээ

Францын нэрт жүжигчин, одоо ОХУ-ын харьяат Жерар Депардье өөрийнхөө өнгөрсөн амьдрал, бага залуу насныхаа тухай санаанд оромгүй зүйлсээ “Ийм явдал болсон юм” гэдэг шинэ номдоо дэлгэжээ.
Дуулианы эзэн нэрт жүжигчин бүр жаахан хүүхэд байхдаа биеэ үнэлэгчидтэй хэрхэн холбогдож явснаа болон хулгай хийж, бас булш ухаж байснаа ичиж нэрэлхэлгүйгээр ярьжээ. Депардьегийнхаар бол ээж Алис Мариие нь хүүгээ нэг биш удаа үр хөндүүлэх ажилдаа туслуулах гэж гуйж нэхмэлийн зүүгээр оролдохыг шаардаж байсан гэнэ.
Жерар 10 хүрэхдээ наснаасаа 5 насаар ах харагддаг байсан болохоор бэлгийн уламжлалт биш чиг хандлагыг сонирхож тийм хүмүүстэй мөнгөөр явалддаг байсан гэнэ. Тэр бас насанд хүрсэн хулгайч, дээрэмчдэд булш ухаж талийгаач нарын үнэ цэнтэй зүйлсийг авахад нь тусалдаг, 16 насандаа машин хулгайлсныхаа төлөө гурван долоо хоног шоронд сууж байснаа ч ярьжээ. Шатор хотоос Парист ирснийхээ дараа ч тэр биеэ үнэлсээр байжээ. Тэр бүү хэл Жерар өөрийнхөө үйлчлүүлэгчдээ дээрэмддэг байснаа ч ярьжээ. “20 насандаа би дээрэм их хийдэг байлаа. Үйлчлүүлэгчээ зодоод л бүх мөнгийг нь авчихдаг байсан” гэж жүжигчин ярьсан байна.
1968 оны тавдугаар сард тэрээр оюутны хөдөлгөөнд оролцож бэхлэлтэд хамт байсан нөхдийгөө унтаж байхад нь халаасыг нь хоослон дээрэмдэж байсан гэдгээ ч нуусангүй дэлгэжээ.

Дуулиан таригч Депардье саяхахн согтууруулах ундаанаас татгалздаггүй гэдгээ хэлээд өдөрт 14 шилийг уудаг гэж ярьсан юм. Тэр “Ер нь би ухаан алдталаа уухгүй бол унтаж чаддагүй юм” гэснийг Times дамжуулсан юм.

0 Сэтгэгдэл