АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Тираннозавр Батаарыг манайхаас алдагдсан эсэхийг шалгуулахаар ажлын хэсэг томиллоо
АНУ-д Тираннозавр Батаар хэмээх аварга үлэг гүрвэлийн араг ясыг дуудлага худалдаанд оруулахаар болсныг манай улс эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн. Учир нь, уг нэн ховор олдворыг Монголын нутгаас олдсон хэмээн үзэж байгаа. Хэрэв Монголын газар нутгаас олдсон нь тогтоогдвол Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө Олон улсын шүүхэд нэхэмжлэл гаргана гэдгээ мэдэгдсэн гэнэ.
Тиймээс Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир өчигдөр тушаал гаргаж, үлэг гүрвэлийн олдвор манай орноос алдагдсан эсэх, хууль бусаар хил дамнан худалдагдсан эсэхийг шалгаж тогтоолгохоор Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсгийг томиллоо. Тус газрын ажилтнууд одоогоос хоёр жилийн өмнө манай улсын иргэн У үлэг гүрвэлийн чулуужсан өндөг хоёр ширхгийг зарах гэж байхад нь илрүүлэн Палентологийн хүрээлэнд шилжүүлжээ. Мөн 2009 онд Польш улсын иргэн Ч манай улсаас ОХУ-ын хилээр үлэг гүрвэлийн яс, чулуужсан өндөг гаргах гэж байгаад баригдсан байна.

Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл