Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Л.Гүндалай: Би эмэгтэй хүн битгий хэл, эрэгтэй хүн зодож үзээгүй

Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Л.Гүндалай эмэгтэй хүн зодлоо гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгвэл эл мэдээлэл хий хоосон гүжирдлэг байсан гэдгийг УИХ-ын гишүүн Л.Гүндалай албан ёсоор мэдэгдэв. Тэрээр болсон явдлын талаар ярихдаа, “Хөвсгөл аймгийн Ардчилсан намын зөвлөлдөх хорооны хурал уржигдар болсон. Тэр үед Ардчилсан эмэгтэйчүүдийн чуулган болж байсан юм. Чуулганд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг бид хоёрыг мэндчилгээ дэвшүүлээч гэж гуйсан. Бид хоёр очиж үг хэлэх гэтэл Оюунгэрэл гэдэг эмэгтэй микрофон авчихаад үг хэлүүлээгүй. Мөн намайг маш их доромжилсон. Тэгэхээр нь би хурлыг орхин гарсан. Үүнээс өөр зүйл болоогүй. Гэтэл хэвлэлийнхэн утсаар ярьсан мэдээллийг сонсоод л надаас нягталж асуугаагүй байж ийм мэдээлэл цацсан” гэв.
Эрхэм түшээгийн хэлж буйгаар энэ мэдээлэлд төдийлэн эмзэглээгүй гэнэ. Гэтэл захиалгатайгаар хэдэн өдөр дараалан маш олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан болохоор аргагүй эрхэнд үнэн бодит мэдээллийг өгч байгаа гэнэ. Тэрээр эмэгтэй хүн битгий хэл эрэгтэй хүн ч зодож байгаагүй хүн. Энэ үйл явдал 200 эмэгтэй хүний нүдэн дээр болсон үйл явдал болохоор ямар ч тийм зүйл болоогүй ээ. Өнгөрсөн сонгуулийн өмнө ч гэсэн намайг дэд сайд эмэгтэйг зодсон гэж мэдээлэл цацсан. Би “Явдалтай хүн явдалтай л байдаг юм байна” гэж хэлээд л өнгөрсөн. Энэ бол сонгуулийн өмнө миний нэр хүндийг л унагаах гэсэн явуулга гэлээ.
Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан