УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Казахстаны сахалтай эмээ аз жаргалтай амьдарч байна
Хэдэн зуун мянган жилийн турш эрчүүд үргэлж сахалтайгаа “ тэмцэлдэж” ирсэн билээ. Гэтэл эрүүндээ 20 гаруй см сахалтай 65 настай эмээ энэ олон жилийн турш огт гомдоллож сэтгэлээр уналгүй Казахстанд аз жаргалтай амьдарч сууна.

Казахстаны Казыгурт дүүргийн Турбат тосгонд амьдардаг 65 настай Мухтабор Тораева гэгч эмэгтэй эрүүндээ 20 см урт битүү сахалтай гэнэ. Хэдийгээр эмэгтэй хүнийг сахалтайгаар харахад тийм ч сайхан биш ч эмээ төрөлх тосгондоо гэрийн эзэгтэйн ажлаа хийж амар жимэр амьдарч байгаа юм. Хамгийн хачирхалтай нь Мухтабор гуайн ярьснаар урт сахал нь 42 жилийн гэр бүлийн аз жаргалтай амьдралынх нь нууц болж яваа гэнэ. “Миний нөхөр надтай гэрлэхэд энэ хэдэн сахал дөнгөж ургаж л байлаа. Тэр маань надад бас миний сахалд ч хайртай. Бид чинь хүү охин хоёр, 6 ачтай. Хэдийгээр миний энэ сахал удамшлынх ч гэлээ охин маань азаар сахалгүй төрсөн шүү. Гэхдээ миний эмээ, ээж хоёрын сахал ийм сайхан байгаагүй л дээ. Тэдний сахал 15 см орчим л ургасан байх” гэж тэрээр ярьсан юм.

Түүнийг 25 настай байхаас л сахал нь ургаж эхэлсэн ч хэзээ ч хусах талаар бодож байсангүй. Энэ сонголтыг нь хүмүүс ч хүндэтгэдэг байна. Эр хүний бүсгүйчүүдээс ялгарах нэг онцлогийг тэрээр удамшлын улмаас тээж явдаг ч танилууд болоод үл таних хүмүүс ч тэтгэврийн эмээг хүндэтгэн угтдаг. Заримдаа эрчүүд түүнтэй зураг авхуулаад эхнэртээ ээждээ үзүүлнэ гэдэг гэнэ.

Үнэхээр өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл хангалуун явдаг цөөн хүний нэгээр түүнийг нэрлэж болох гэнэ. Өнөөдөр эмэгтэйчүүд нүүрэндээ ийм урт үс ургуулах нь байтугай хөл гарынхаа жижиг үсийг ч хусч, хуулж авдаг болчихсон байхад эмээ 40 гаруй жилийн турш сахал ургуулжээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөгч Айзара Байсеитова ярихдаа “ өөрийгөө үргэлж өөлж өөнтөглөж, бас бусдыг өөр нүдээр хардаг хүмүүс Мухтабор гуайн түүхийг сонсоосой. Аз жаргалтай амьдралыг бүтээхэд хүний гадаад төрх тийм чухал биш байж болох юм гэдгийг Казахстан эмэгтэй бидэнд бэлхнээ харуулж байна” гэв.

0 Сэтгэгдэл