АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ц. Нямдорж сайд УИХ-ын Х. Баттулгатай давж заалдахаар болов
УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэхэмжлэлтэй, ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдоржид холбогдох шүүх хурал өнгөрсөн Баасан гаригт болж Ц.Нямдорж бусдыг гүтгэсэн хэмээн Х.Баттулга гишүүнээс уучлал гуйх болсон. Гэтэл тэрбээр давж заалдах гэнэ. Ц.Нямдорж сайд Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайд байхдаа солонгос, хятадуудтай төмөр зам барих тухай нууц гэрээ хийсэн, үүнийг Засгийн газар, харьяа яам нь ч мэдэхгүй байсан гэж олон нийтэд мэдээлж байв. Түүнээс гадна яамны удирдах ажилтнуудыг Төрийн ордонд цуглуулж, нууц, хууль бус гэрээ хийсэн гээд нотлуулах гэж хичээсэн боловч талаар болоод байсан юм.
Тэрээр “2011 оны гуравдугаар сарын 19-нд Х.Баттулга нууцаар Солонгос, Хятадын хамтарсан групптэй байгуулсан “Төмөр зам барих нууц гэрээ”-г мэддэг хүн Монголд бараг байхгүй. Ямар учиртай юм бэ гээд хууль зүйн талаас нь шалгах гэхээр ийм гэрээ байгуулаагүй гэж худлаа хэлээд материалыг нь өгөхгүй байна. Энэ улсуудтай уул уурхайн лицензийг барьцаалж гэрээ хийж байх үед Хятад улсын холбогдох яамны хүмүүс ирж санамж бичигт гарын үсэг зурсан. Хятадын салбарын дэд сайд нь Бээжингийн онгоцны буудал дээр буухад өчигдөр зурсан санамж бичиг чинь хүчингүй шүү гэж Монголын талаас мэдэгдсэн. Энэ мэт хууль бус ажлаас нь болж Таван толгой гацчихаад байна. Гэтэл сүүлд нь төмөр замын ажил Ц.Нямдоржоос болж гацаж байна гэж мэдэгдэж байгаа нь буруу” гэсэн юм.
Яг энэ асуудлыг Х.Баттулга гишүүн эрс эсэргүүцэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг хүний нэр төрд халдсан төдийгүй гүтгэн доромжилсон гэж Хан-Уул дүүргийн шүүхэд хандсан. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд ялагдвал хяналтын шатны шүүхэд хандах боломжтой. Гурван шатны шүүхийн шийдвэр УИХ-ын гишүүн Х.Баттулгын талд гарвал Ц.Нямдорж сайд Х.Баттулга гишүүнээс уучлал гуйхаас өөр аргагүйд хүрэх нээ.

0 Сэтгэгдэл