Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Жастин Бибер Кендал Женнертэй болзов
Дуучин Жастин Бибер, Селена Гомез хоёр эргэж нийлээд удаагүй байгаа. Хэдхэн хоногийн өмнө далайн эрэгт хамтдаа амарсан тэд Парисын загварын долоо хоногийг тохиолдуулан Францын нийслэл рүү хамтдаа нисч ирээд буй. Гэвч ирснээсээ хойш Селена Гомез олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй найзуудтайгаа чимээгүйхэн Парисаар зугаалж байгаа бол Жастин Бибер загвар өмсөгч Кендал Женнертэй нууцхан болзох гэсэн нь ил болж, тэдний хамтдаа хоолонд орсон гэрэл зургийг бараг бүх хэвлэлийн паппарацууд авч амжжээ.
Реалити шоугаараа алдаршсан Кардашианыхны гэр бүлээс загварын ертөнцөд хамгийн өндөр амжилтад хүрнэ гэж найдаж буй Кендал Женнер Парисын загварын долоо хоногт анх удаа загвар өмсч, хэд хэдэн шоунд оролцож байгаа юм. Шоунд оролцох завсраа тэрээр бас Жастин Бибертэй болзох цаг зав гаргажээ.

Жастин Бибер Кардашианы гэр бүлийн өсвөр насны хоёр охин болох Кендал болон Кайли Женнертэй ойр дотно харилцаатай байдаг. Селена Гомез ч эдгээр охидтой найзын харилцаатай байсан юм. Гэвч өнгөрсөн зун болсон нэгэн үдэшлэгийн үеэр Кайли Женнер Жастин Бибер рүү сээтэгнэсэн мессэж бичсэний дараа Селена Гомез тэднийг хардаж, Инстаграмаасаа эгч дүү хоёрыг хассан юм. Энэ удаа Жастин Бибер Кендалтай хамт хоолонд орсон нь саяхан эргэж нийлсэн найз бүсгүйд нь таатай санагдаагүй нь лавтай. 






0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан