УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Цэргүүдээ зориулж секс хүүхэлдэй хийхийг Гитлер тушааж байжээ
Дэлхийн хоёрдугаар дайны үед бэлгийн замын халдварт өвчин германы цэргүүдийн хувьд хамгийн аюул тарьж байлаа. Ийм болохоор Адольф Гитлер цэргүүдээ биеэ үнэлэгчдээс тэмбүү, бэлгийн замны бусад өвчин авахаас сэргийлж тэдэнд зориулан секс хүүхэлдэй хийхийг тушааж байжээ. Бэлгийн замын халдварт өвчин авсан цэргүүдийн тоо дайнд шархадсан цэргийн тооноос ч давж ялангуяа тэмбүү өвчин германы цэргийн удирдлагын толгойны өвчин болоод байлаа. Энэ талаар Гэрм Дональд гэгч “Үсчин Муссолини” гэдэг номдоо материал цуглуулж байхдаа олж мэдсэн гэнэ. Тэрээр “Барби хүүхэлдэй хэрхэн бүтсэн түүхийг судлахад германы секс-хүүхэлдэйн загвар дээр үндэслэн 1950-иад онд бүтээсэн нь тодорхой болсон” гэж Дональд ярьжээ.

“Материал цуглуулж байхад би тэр секс-хүүхэлдэйн тухай олон мэдээлэл олсон. Тэмбүүтэй тэмцэхийн тулд Гитлерийн тушаалаар хийж байсан юм билээ. Гитлер ч өөрөө энэ өвчнөөр өвчилж байсан тухай хэд хэдэн баримт байна. Нацист германы хувьд тэмбүү өвчин үнэхээр том бэрхшээл байсан. Тэгээд л энэ өвчнийг хязгаарлахын тулд Гитлер ийм тушаал өгч байж” гэж тэр хэлсэн байна. Гэхдээ Гитлерийн энэ төлөвлөгөө ажил хэрэг болсонгүй, Дрезденийг бөмбөгдөх үеэр үйлдвэрийг нь устгачихжээ.

0 Сэтгэгдэл