Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Өгөөмөр сэтгэлээсээ болж хичээлээс хөөгджээ
Америкийн Калифорни мужийн Уивервилль  хотын дунд сургуулийн нэгэн сурагч өдрийн хоолоо өөр нэгэнтэй хувааж идсэн нь сургуулийн дүрэм зөрчсөн гэж хэдэн хоногоор хичээлд суух эрхийг нь хассан байна.
Орон нутгийн хэвлэлийн мэдээллээр бол 13 настай сурагч Кайл Бредфорд өдрийн хоолны үеэр ангийнхаа нэг сурагчид идэж байсан хоолоо өгсөн юм байна. Жаал хүү үүнийгээ сайн үйлс гэж бодсон нь эндүүрэл байж. Тэрээр “Сургуулийн гуанзны бутерброд манай найзад таалагдаагүй, тэр юу ч идэхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө ногоотой ороомгийг өгсөн юм. Би өлсөөгүй байсан болохоор тэгэх нь зөв гэж бодсон” гэж ярьжээ.
Харин сургуулийн захиргаа үүнийг огт өөрөөр хүлээн авч түүнийг хэдэн хоногоор хичээлд суулгахгүй гэсэн шийдвэр гаргасан байна.
Сургуулийн захирал Том Барнетт үүнийгээ сурагчид нэг нэгэндээ харшил халдварлуулахаас сэргийлсэн арга хэмжээ гэж тайлбарлажээ. Харин “Манай сурагчдад сургуулийн гуанзны хоолны чанар таалагдахгүй бол бид тэр талаар арга хэмжээ авна. Харин эрүүл ахуйн үүднээс сурагчид хоолоо хувааж идэхийг зөвшөөрөхгүй” гэжээ.
Харин хүүгийн ээж Сэнди Бредфорд “Ямар ч байсан хүү минь сургуульд суралцах ёстой шүү дээ” гэсэн байна.
0 Сэтгэгдэл
iim baihaar chini har amia hicheesen humuus ihesehgui yahaw dee
iim baihaar chini har amia hicheesen humuus ihesehgui yahaw dee
iim baihaar chini har amia hicheesen humuus ihesehgui yahaw dee
Хамгийн их уншсан