УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Жорж Клуни хуримаа хийлээ
Холливудын хамгийн алдартай эрчүүдийн нэг Жорж Клуни үүнээс хойш ганц бие эр байхаа болилоо. Тэрээр сүйт бүсгүй Амал Аламудинтэй гэрлэх ёслолоо Италид хийж, Холливудынхан болоод өндөр хэмжээний зочдыг Венецид хуран цугларуулжээ. 1990-ээд оны эхээр анхны эхнэрээсээ салснаас хойш дахин хэзээ ч гэрлэхгүй гэж ам гарч байсан жүжигчин 53 насандаа хоёр дахь удаагаа хуримаа хийлээ. Түүний хурим Венец дэх Белмонд Кипрани хэмээх таван одтой тансаг зочид буудалд дотны найз нөхөд, гэр бүлийн хүрээнд болжээ. 90 шахам зочдын дунд олны танилаас супермодель Синди Кроуфорд нөхрийн хамт, жүжигчин Мэтт Дэмон эхнэрийн хамт, "Vogue" сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур, жүжигчин Эмили Блант зэрэг шоу бизийн алдартнуудаас гадна улс төр, нийгмийн хүрээний хүндтэй хүмүүс ч иржээ.
Хуримлагч хосын гэрлэлтийг батлах хүндтэй үүргийг Ром хотын захирагч асан, тэдний гэр бүлийн найз Уолтер Велтрони гүйцэтгэжээ. Усан дээр орших Венец хотод хийсэн хуримд ирсэн зочид гэрлэх ёслол болсон зочид буудал руу тансаг завиар хүргүүлцгээжээ.
Жорж Клунигийн эхнэр болсон 36 настай Амал Аламудин нь өсч яваа, ирээдүйтэй хуульч бүсгүй юм.




















Хуримын өмнөх шөнө ганц бие залуугийн үдэшлэгээ хийж байна

Сүйт бүсгүй Амал Аламудин хуримын өмнөх шөнө ганц бие бүсгүйн баяраа хийсэн нь


\

Холливудын хамгийн алдартай эрчүүдийн нэг Жорж Клуни үүнээс хойш ганц бие эр байхаа болилоо. Тэрээр сүйт бүсгүй Амал Аламудинтэй гэрлэх ёслолоо Италид хийж, Холливудынхан болоод өндөр хэмжээний зочдыг Венецид хуран цугларуулжээ. 1990-ээд оны эхээр анхны эхнэрээсээ салснаас хойш дахин хэзээ ч гэрлэхгүй гэж ам гарч байсан жүжигчин 53 насандаа хоёр дахь удаагаа хуримаа хийлээ. Түүний хурим Венец дэх Белмонд Кипрани хэмээх таван одтой тансаг зочид буудалд дотны найз нөхөд, гэр бүлийн хүрээнд болжээ. 90 шахам зочдын дунд олны танилаас супермодель Синди Кроуфорд нөхрийн хамт, жүжигчин Мэтт Дэмон эхнэрийн хамт, "Vogue" сэтгүүлийн эрхлэгч Анна Винтур, жүжигчин Эмили Блант зэрэг шоу бизийн алдартнуудаас гадна улс төр, нийгмийн хүрээний хүндтэй хүмүүс ч иржээ. Хуримлагч хосын гэрлэлтийг батлах хүндтэй үүргийг Ром хотын захирагч асан, тэдний гэр бүлийн найз Уолтер Велтрони гүйцэтгэжээ. Усан дээр орших Венец хотод хийсэн хуримд ирсэн зочид гэрлэх ёслол болсон зочид буудал руу тансаг завиар хүргүүлцгээжээ.
Жорж Клунигийн эхнэр болсон 36 настай Амал Аламудин нь өсч яваа, ирээдүйтэй хуульч бүсгүй юм.




















Хуримын өмнөх шөнө ганц бие залуугийн үдэшлэгээ хийж байна

Сүйт бүсгүй Амал Аламудин хуримын өмнөх шөнө ганц бие бүсгүйн баяраа хийсэн нь


\


0 Сэтгэгдэл
























