АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Сурталчилгаа эхлэхийн өмнөх сурталчилгаа
Энэ долоо хоногт улс төрийн намууд УИХ-д нэр дэвшигчээ тодруулна. Өнгөрсөн дөрвөн жил намын даргынхаа дургүйг хүргэсэн нэгний нэр нь намын жагсаалтын хойгуурхан шиг шидэгдэх нь ойлгомжтой. Зарим нэгэнд нь тойрог олдохгүй сандарч, намдаа их хэмжээний хандив өргөл барьц санал болгож буй сураг ч дуулдана.
Ер нь, жагсаалтын хойгуур бичигдсэн нэгэнд найдвар өчүүхэн ч байхгүйтэй адил. Тиймээс найдлага муутай нэгэн бол сонгуулийн сурталчилгаанд мөнгө зарах шаардлагагүй гэсэн үг. Яахав, аз таарвал сонгогдож мэдэх л юм. Энэ удаагийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигчид намдаа шоовдорлогдож жагсаалтын сүүлийг мушгих нь бололтой.
Сонгуулийн хуульд бүсгүйчүүдэд 20 хувийн квот тогтоож өгсөн. Тиймээс намууд хуулиа биелүүлсэн нэр зүүх гэж ийнхүү эмэгтэйчүүдийг багтааж байгаа. Гэхдээ Иргэний хөдөлгөөний намаас бусад нь. Тэд эсрэгээрээ эрэгтэй нэр дэвшигчдийн квот гэж яригдаж магадгүй. Нэр дэвшигчдийн 90 хувь нь эмэгтэй гэхээр үлдсэн 10 хувийг авах эрчүүд зарга хийж ч мэднэ.
Харин улс төрийн намууд сонгуульдаа хэрхэн бэлдэж байгаа бол. Хуулиараа сонгуулийн сурталчилгаа эхлэх болоогүй. Тиймээс намууд хэрхэн далд сурталчилгаа явуулж болох вэ гэж толгойгоо гашилгаж сууна. “Ардын засаг ард түмэнтэйгээ хамт” гэсэн уриатай сурталчилгааны самбар хотын төвд эрээлжлэн өлгөөстэй. Дээрх үгс сонгууль дөхөөд ирэхээр Ардын нам-Ард түмэнтэйгээ хамт хэмээн солигдох магадлал өндөр. Ер нь бол, энэ л үгийг иргэдийн нүдэнд дасгахын тулд л сэдсэн нь ойлгомжтой. МАН-ынхан сурталчилгааг ийм өнгө аясаар олонд түгээж байна.
Тэгвэл АН-ынхны хувьд сонгуулийн сурталчилгаагаа аль хоёр, гурван жилийн өмнөөс л эхлүүлсэн гэхэд болно. “Монгол хүн 2020” хөтөлбөрөө улс орон даяар өрнүүлсэн. Энэ нь АН-ын сонгуульд барих гол зэвсэг нь. Хүн бүр л “Монгол хүн 2020” гэсэн лого өлгөөтэй самбарыг хараад АН толгойд нь бууж ирнэ.
МАХН-ынхан Н.Энхбаярын бичсэн “Ард түмний дэмжлэг албан тушаалаас хүчтэй” номын зурагт хуудсыг хотын төвийн сурталчилгааны самбарт байрлуулжээ. Н.Энхбаяр ном гаргаж намаа рекламдахаас гадна хуурай өлсгөлөн зарлаж сурталчилав. Үүндээ эхнэр, хүүхдээ хүртэл ашигласан.
Жижиг хэмээх тодотголтой улс төрийн намууд одоогоор таг чиг. Эх орон нам дөрвөн жил бараа сураггүй байсан. Өнгөрсөн долоо хоногт СЕХ намуудад батламж гардуулах үеэр тус намын дарга Б.Эрдэнэбат олны өмнө гарав. Энэ нь Эх орон нам байгаа шүү гэдгийг олонд мэдүүлэх гэсэн арга. Харин Иргэний Зориг ногоон намаас сонгуулийн анир алга. Намын удирдлага болох С.Оюун, Д.Энхбат нар дор бүрнээ ажлаа хийж байгаа. Ингэж нам гүм буйгаа намынхаа санхүүтэй холбон тайлбарладаг. Бүгд найрамдах нам-Хамуг Монголын хөдөлмөрийн намын эвслийг тэргүүлж сонгуульд оролцох Ц.Шинэбаяр, Б.Жаргалсайхан шоугаа эхлээгүй. Бодвол оройхон гараад ширүүхэн дайрахаар зэхэж байгаа болов уу даа. Бусад намын хувьд сонгуулиар л нэг хааяахан амь ордог, тэр жишгээ эвдэхгүй нь бололтой.
Намууд сонгуульд амжилттай оролцох эсэх нь сонгуулийн штабыг ахлаж байгаа хүнээс ихээхэн шалтгаалдаг.
МАН-ынхан сонгуулийн штабаа У.Хүрэлсүхэд даатгаж арай л зүрхлэхгүй байгаа сурагтай. У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг дуурайж цээж нүцгэн зургаа цахим хуудсанд байршуулж нэг хэсэг шоудсан. У.Хүрэлсүх ч сонгуулийн штабаа удирдахгүй Сүхбаатар аймгаас нэр дэвшинэ гэдгээ зарлаад буй. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нар нь сонгуульд өрсөлддөггүй уламжлалтай. Тиймээс У даргатан намын пиарыг хариуцах ажлаас чөлөөлөгдөх сураг дуулдана. Харин түүний орыг С.Баяр залгаж мэдэх гэнэ. Өмнөх сонгуулийн балагтай зүйлээс болоод С.Баяр тойрогт нэр дэвшихгүй намын жагсаалтад багтах гэнэ. Тиймээс тэрээр тойрог гэж гүйхгүй учир цаг завтай. Сонгууль зохион байгуулах ажилд нэмэр болъё гэсэн гэнэ билээ.
АН-ын хувьд генсек Д.Эрдэнэбат сонгуульд намаа хөтлөн оролцуулна. Уг нам сонгуулийн штабдаа хэн хэн ажиллахаа зарлачихсан. АН-ын генсекийн хувьд намын жагсаалтад багтана гэдгээ хэлсэн. Ингэхдээ тэрээр жагсаалтын тав, зургаа хавьд нэрээ бичүүлнэ хэмээн даруу загнаж байгаа сурагтай. Д.Эрдэнэбатын хувьд генсекээр ажилласнаас хойш Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн намын хүнээ сонгогдоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Тиймээс ч энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН-ынхан түүнд итгэж байгаа аж.

0 Сэтгэгдэл