АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХУРУУНЫ ХЭЭГЭЭР НЬ ХУУЛЬ БАТАЛЪЯ
УИХ-ын чуулганы танхим. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг батлахаар УИХ-ын дарга Д.Дэмбэрэл алх цохив. Батж.Батбаяр гишүүн хурдхан шиг өөрийнхөө товчлуурыг дарчихаад хажуугийнхаа хоёр, арынхаа нэг кнопыг дарж байгаа харагдана. Д.Дэмбэрэл дарга “Санал хураалтад 40 гишүүн оролцож, 27 гишүүн зөвшөөрч 67.5 хувиар хууль батлагдлаа гээд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг батлахаар алхаа цохино. Ахиад л Батж.Батбаяр гишүүн босон харайж, өөрийнхөө хажуугийн хоёр гишүүний бас Н.Батбаяр гишүүний хажуугийн товчлуурыг дарж буй харагдав. Ямар ч байсан дөрвөн хүний санал аваадахлаа. Д.Дэмбэрэл дарга “хууль баталж байна гишүүд ээ” хэмээн байн байн сануулах. УИХ-д хууль иймэрхүү байдлаар батлагдсаар удаж байна.
Батж.Батбаяр гишүүний хувьд ирсэн нь аз, ирээгүй нь хохь гэгчээр инээгээд л суудалдаа буцаад тухлах. УИХ-д сууж байгаа хугацаандаа хуралдаа ирсэн өдрөө ашиглаад ийн лоббины хуулиа батлуулах гэж зүтгэж буй бололтой. Гэвч хэрвээ өнгөрсөн хугацаанд батлагдсан бүхий л хуулийг ийм янзтайгаар баталсан гэвэл олон товчлуур дарж чадсан нь өөрийн зүтгүүлж буй хуулиа батлуулдаг байх нь.
УИХ-ын 2012 оны сонгуулийг хурууны хээ ашиглан өгөхөөр ярилцаж, техник технологи ч өндөр төвшинд хөгжчихсөн өнөө үед эх орныхоо ирээдүйг тодорхойлох хуулиа ч гэсэн эрхэм 76 гишүүнийхээ хурууны хээгээр л баталгаажуулан баталдаг болохсон.
Энэ тухай баримт "Хурууны хээгээр хууль баталдаг болъё" видео бичлэгээс харна уу. http://www.assa.mn/video/84.shtml?a=politics

0 Сэтгэгдэл
Зочин
Зөв хө ямар нөхрүүд нь гарах гээд байна аа
2012.05.21