УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Зүрх сэтгэлээ хүүхдэд зориулна анхдугаар чуулган боллоо
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Сорил, оношлогоо, сургалт, судалгаа, арга зүйн зөвлөл” багш, удирдах ажилтнуудын “Зүрх сэтгэлээ хүүхдэд зориулна” анхдугаар чуулганаа зохион байгууллаа.
Чуулганд УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, Засаг даргын орлогч Л.Нармандах, Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн болон албаны бусад зочид, СОССАЗЗ-ийн гишүүд, ЕБС-ийн багш, удирдах ажилтнууд, арга зүйчид төлөөлөл оролцов.

Уг зөвлөл нь дүүргийн Засаг даргатай хамтран Боловсролын чиглэлээр 55 ажил төлөвлөн хэрэгжүүлж ирсэн бөгөөд 260 сая төгрөгний үнэ бүхий Австри Улсад үйлдвэрлэгдсэн “UNIMAT” эрэгтэй сурагчдын технологийн хичээлийн орчин үеийн тоног төхөөрөмжийг дүүргийн төрийн өмчийн сургуулиудад нийлүүлж, Хүүхэд нэг бүрт хаягласан “Авъяас” хөтөлбөрийг орчинд нь бодитой хэрэгжүүлэх зорилгоор сургууль цэцэрлэгүүдэд ном, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр, хөгжмийн зэмсэгээр хангаж, багш, эцэг, эх сурагчийн холбоог уялдуулах, хөгжүүлэх хүрээнд олон талын сургалт, бодит ажлууд зохион байгуулж ирсэн.

Тус зөвлөл 2013 онд байгуулагдаж гурван ч удаа тайлангийн хурлаа хийж, Хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн боловсролын салбарын онцлог, эрэлт хэрэгцээнд тулгуурлан боловсруулсан хүүхэд бүрийг хөгжүүлэх технологи, хөгжил, төлөвшлийн үр дүн, ахицыг тооцох аргачлалыг олон нийтэд хүртээл болгох зорилготойгоор ийнхүү “Зүрх сэтгэлээ хүүхдэд зориулна” анхдугаар чуулганаа зохион байгуулж байна.
Чуулганаар “Хүүхэд бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааны менежмент”, “Хүүхдэд сэтгэл зүйн оношлогоо хийх аргачлал”, “Хүүхдийн хөгжил төлөвшил тодорхойлох аргачлал”, “Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд эцэг эхийн оролцоо” гэсэн сэдвийн хүрээнд харилцан туршлага солилцож БШУЯ-наас дэвшүүлсэн зорилтуудын хүрээнд санаачлан зохион байгуулсан шинэлэг ажлуудаа танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал бодлоо солилцлоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хэлэхдээ “Энэхүү Сорил, оношлогоо, сургалт, судалгаа, арга зүйн зөвлөл нь Шинэчлэлийн Засгийн газраас боловсролын талаар баримталж буй хүүхэд нэг бүрийн хөгжлийг дэмжих бодлого чиглэлийн хүрээнд Улсын хэмжээнд анхдагч шинэлэг ажил. Энэ ажлыг санаачилж дэмжиж хамтран ажилласанаар Улсын хэмжээнд анхны 3 ээлжгүй сургуультай болсон нь том өөрчлөлт бас амжилттай яваагийн нэг хэлбэр. Зүрх сэтгэлээ хүүхдэд зориулж буй Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, орлогч Л.Нармандах, Боловсролын хэлтсийн дарга Д. Д.Адъяасүрэн, ЗДТГ-т Монголын мянга мянган хүүхэд багачууд цаашлаад тэдний эцэг эх, хөтөлбөрт хамрагдаж буй азтай Сүхбаатар дүүргийн сурагч хүүхэд багачуудынхаа нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлээд та бүхэнд ажлын өндөр хүсье” гэв.

Ийнхүү Сүхбаатар дүүргийн Боловсролын салбарынхан хоёр өдрийн турш харилцан туршлага солилцосон, дараа дараагийн хийж хэрэгжүүлэх ажилаа танилцуулсан үр дүнтэй чуулган болж өндөрлөлөө.

0 Сэтгэгдэл