“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Н.Номтойбаяр: Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна
ХХААХҮЯ: Хаврын тариалалтад 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлнэ
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Шотландын тусгаар тогтнолын санал асуулга өнөөдөр эхэлнэ
Шотландад өнөөдөр бүх нийтийн санал асуулга болж Хатан хааны нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд үлдэх үү, Их Британиас салах уу гэдгээ шийднэ. Хамгийн сүүлд явуулсан судалгаагаар Шотландын нийт иргэдийн талаас арай илүү хувь нь тусгаар тогтнохын эсрэг санал өгсөн дүн гарчээ.
Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон саяхан шотландчуудад “Гэр бүлээсээ бүү салаач” гэж уриалаад хэрэв ингэж тусгаарлавал өөрсдөд нь ч, хойч үеийнхэнд нь ч сайн зүйл болохгүй гэж анхааруулжээ. Түүнийхээр бол Шотланд хатан хааны вант улсаас тусгаарлавал Британийн валют, зэвсэгт хүчин, тэтгэврийн сан нэгдмэл байдлаа алдаж Шотланд, Их Британийн хил олон улсын хил болно гэнэ. Тэрээр “Ингэвэл баасан гарагт манай хүмүүс өөр улс оронд сэрцгээнэ. Хэрэв шотландчууд тусгаар тогтнохын төлөө санал өгвөл Британи салж бид ирээдүй рүү өөр, өөр замаар явах болно” гэж тэмдэглэсэн байгаа юм.
Дэвид Кэмероны Засгийн газар Шотланд хатан хааны нэгдсэн улсын бүрэлдхүүнд үлдэнэ гэсэн найдлагаа алдаагүй байна.
Шотланд нь 1707 оныг хүртэл тусгаар тогтносон хаант улс байж байгаад Англид нэгдсэнээр Нэгдсэн хаант улс болсон. 2010 оны тоогоор 5,22 сая хүн амтайгаас 88 хувь нь шотландчууд, долоон хувь нь англи, бусад нь өөр үндэстнүүд.
Шотландад өнөөдөр бүх нийтийн санал асуулга болж Хатан хааны нэгдсэн вант улсын бүрэлдэхүүнд үлдэх үү, Их Британиас салах уу гэдгээ шийднэ. Хамгийн сүүлд явуулсан судалгаагаар Шотландын нийт иргэдийн талаас арай илүү хувь нь тусгаар тогтнохын эсрэг санал өгсөн дүн гарчээ. Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон саяхан шотландчуудад “Гэр бүлээсээ бүү салаач” гэж уриалаад хэрэв ингэж тусгаарлавал өөрсдөд нь ч, хойч үеийнхэнд нь ч сайн зүйл болохгүй гэж анхааруулжээ. Түүнийхээр бол Шотланд хатан хааны вант улсаас тусгаарлавал Британийн валют, зэвсэгт хүчин, тэтгэврийн сан нэгдмэл байдлаа алдаж Шотланд, Их Британийн хил олон улсын хил болно гэнэ. Тэрээр “Ингэвэл баасан гарагт манай хүмүүс өөр улс оронд сэрцгээнэ. Хэрэв шотландчууд тусгаар тогтнохын төлөө санал өгвөл Британи салж бид ирээдүй рүү өөр, өөр замаар явах болно” гэж тэмдэглэсэн байгаа юм.
Дэвид Кэмероны Засгийн газар Шотланд хатан хааны нэгдсэн улсын бүрэлдхүүнд үлдэнэ гэсэн найдлагаа алдаагүй байна.
Шотланд нь 1707 оныг хүртэл тусгаар тогтносон хаант улс байж байгаад Англид нэгдсэнээр Нэгдсэн хаант улс болсон. 2010 оны тоогоор 5,22 сая хүн амтайгаас 88 хувь нь шотландчууд, долоон хувь нь англи, бусад нь өөр үндэстнүүд.
0 Сэтгэгдэл
























