УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Бямба гарагт номын баяртай
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Номын баяр” энэ сарын 20 буюу ирэх бямба гарагт Чингисийн талбай дээр болох гэж байна.
Соёл, спорт аялал жуулчлалын яам, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй номын баярын хүндэт зочид нь ахмад зохиолчид байх юм. 11 цагаас эхлэх нээлтийн дараа ахмад зохиолчдод зориулсан хүндэтгэлийн улаан хивсний ёслол болох ажээ. “Номын баяр” өдрөөр үнэт ховор ном, хамгийн их уншлагад гарсан болон гараагүй шинэ номын үзэсгэлэн гарахаас гадна Ардын уран зохиолчдын бүтээлийг дэлгэн үзүүлэх юм. 16 дахь жилдээ зохион байгуулж буй номын баярын уламжлал ёсоор ахмад зохиолчид өрсдийн ном бүтээлээ сурталчлан оролцож, гарын үсэгтэй худалдаалах юм. Мөн ном эрхлэн гаргагч байгууллагууд номоо 5-50% хямдруулан худалдаална.Энэ үеэр тэргүүний уншигч хүүхдүүдэд шагнал гардуулж, хамгийн их уншигдсан уран зохиолын номын рейтингийг тогтоох аж. Мөн шинэ номын нээлт, зохиолчидтой хийх уулзалт, номын сангийн шинэлэг үйлчилгээг танилцуулах, ахмад зохиолчид хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичих, зураг авахуулах, номын хандив өргөх гээд маш олон үйл явдал энэ өдөр болно. Түүнчлэн харааны бэрхшээлтэй иргэдийн номын сангийн эрх зүйн орчин, номын сангийн шинэлэг үйлчилгээ, номын зах зээл сэдвээр илтгэл тавих юм байна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Номын баяр” энэ сарын 20 буюу ирэх бямба гарагт Чингисийн талбай дээр болох гэж байна. Соёл, спорт аялал жуулчлалын яам, “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй номын баярын хүндэт зочид нь ахмад зохиолчид байх юм. 11 цагаас эхлэх нээлтийн дараа ахмад зохиолчдод зориулсан хүндэтгэлийн улаан хивсний ёслол болох ажээ. “Номын баяр” өдрөөр үнэт ховор ном, хамгийн их уншлагад гарсан болон гараагүй шинэ номын үзэсгэлэн гарахаас гадна Ардын уран зохиолчдын бүтээлийг дэлгэн үзүүлэх юм. 16 дахь жилдээ зохион байгуулж буй номын баярын уламжлал ёсоор ахмад зохиолчид өрсдийн ном бүтээлээ сурталчлан оролцож, гарын үсэгтэй худалдаалах юм. Мөн ном эрхлэн гаргагч байгууллагууд номоо 5-50% хямдруулан худалдаална.Энэ үеэр тэргүүний уншигч хүүхдүүдэд шагнал гардуулж, хамгийн их уншигдсан уран зохиолын номын рейтингийг тогтоох аж. Мөн шинэ номын нээлт, зохиолчидтой хийх уулзалт, номын сангийн шинэлэг үйлчилгээг танилцуулах, ахмад зохиолчид хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичих, зураг авахуулах, номын хандив өргөх гээд маш олон үйл явдал энэ өдөр болно. Түүнчлэн харааны бэрхшээлтэй иргэдийн номын сангийн эрх зүйн орчин, номын сангийн шинэлэг үйлчилгээ, номын зах зээл сэдвээр илтгэл тавих юм байна.
0 Сэтгэгдэл
























