УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Г.Мэнд-Ооёо дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг хүртжээ
Румын улсын суут яруу найрагч Михай Эминескугийн Олон улсын академиас зохион байгуулсан Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг яруу найрагч Г.Мэнд-Ооёо хүртжээ.
Удаах буюу тусгай шагналыг Канадын яруу найрагч Николе Вроссард, Сенегалын яруу найрагч Амоду Ламине Салл нарт олгосон байна. Крайова хотын Урлагийн музейд болсон наадмын нээлтийн ёслолын үеэр тус академийн ерөнхийлөгч Ион Деаконеску болон Крайова хотын Амбан захирагч Миа Олгия нар шагналыг гардуулсан байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг цом, мөнгөн урамшуулал дагалддаг. Дэлхийн өнөө цагийн хамгийн уран барималч гэгддэг Винченцо Бианки энэхүү цомыг урлаж, өөрийн биеэр гардуулсны зэрэгцээ алдарт зураач Константин Михалачи яруу найрагчид зургаа бэлэглэсэн нь содон үйл явдал болсон аж.
Тус академийн ерөнхийлөгч Ион Деаконеску, “Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр цуутай 50 гаруй яруу найрагч оролцсон энэ наадам яруу найргийн эрхэм дээд шагналаа Монголын найрагчид олгож буй нь хүн төрөлхтний утга зохиолын эрдэнэсийн санд монгол яруу найраг зохих байраа эзэлж байгаагийн тод илрэл юм” хэмээжээ.
Румын улсын суут яруу найрагч Михай Эминескугийн Олон улсын академиас зохион байгуулсан Дэлхийн яруу найргийн наадмын дээд шагналыг яруу найрагч Г.Мэнд-Ооёо хүртжээ.Удаах буюу тусгай шагналыг Канадын яруу найрагч Николе Вроссард, Сенегалын яруу найрагч Амоду Ламине Салл нарт олгосон байна. Крайова хотын Урлагийн музейд болсон наадмын нээлтийн ёслолын үеэр тус академийн ерөнхийлөгч Ион Деаконеску болон Крайова хотын Амбан захирагч Миа Олгия нар шагналыг гардуулсан байна. Энэхүү нэр хүндтэй шагналыг цом, мөнгөн урамшуулал дагалддаг. Дэлхийн өнөө цагийн хамгийн уран барималч гэгддэг Винченцо Бианки энэхүү цомыг урлаж, өөрийн биеэр гардуулсны зэрэгцээ алдарт зураач Константин Михалачи яруу найрагчид зургаа бэлэглэсэн нь содон үйл явдал болсон аж.
Тус академийн ерөнхийлөгч Ион Деаконеску, “Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр цуутай 50 гаруй яруу найрагч оролцсон энэ наадам яруу найргийн эрхэм дээд шагналаа Монголын найрагчид олгож буй нь хүн төрөлхтний утга зохиолын эрдэнэсийн санд монгол яруу найраг зохих байраа эзэлж байгаагийн тод илрэл юм” хэмээжээ.
0 Сэтгэгдэл
























