Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа
Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна
Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана
Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна
Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо
"Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ
Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна
Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Дэлхийн шилдэг сургуулиудыг MIT дахиад л тэргүүллээ
Британийн “Quacquarelli Symonds” компани жил болгон дэлхийн хамгийн шилдэг их, дээд сургуулийн жагсаалт гаргадаг. Энэ жилийн жагсаалт өчигдөр гарчээ. Жагсаалтын нэгдүгээрт Массачусетсийн технологийн их сургууль бичигдсэн байна. Хоёрдугаарт нь Кембрижийн их сургууль орсон бол Лондоны эзэн хааны коллеж гуравт оржээ. Дөрөвдүгээрт Харвард орсон бол Оксфорд ба Лондоны их сургуулийн коллеж тавдугаар байранд хамт оржээ. Дараагийн байрт Стэнфордын их сургууль, Калифорнийн технологийн сургууль, Принстоны их сургууль, Йелийн их сурууль орсон байна. Ингэснээр жагсаалтын эхний арван байрыг эзэлсэн их сургуулийн зургаа нь АНУ-ынх боллоо. Энэ жагсаалтад нийт 863 их дээд сургууль багтаасан байна. Жагсаалтаар АНУ дэлхийн хамгийн олон шилдэг их, дээд сургуультай орноор тодорчээ. Хамгийн шилдэг эхний 200 их дээд сургуулийн дотор Америкийн 51 дээд сургууль байгаа бол Их Британийн 29, Германы 13, Нидерландын 11, Канадын 10, Японы 10, Австралийн найман дээд сургууль оржээ.
2009 оноос хойш энэхүү шилдэг их, дээд сургуулийн жагсаалтад хамгийн эрчимтэй дээшилж байгаа сургуулиар Америкийн Массачусетсийн технологийн сургууль, Өмнөд Солонгосын Сонгюнгваны их сургууль, Швейцарийн Лозанны политехникийн сургууль, Стэнфордын их сургууль, Мюнхений Людвиг-Максмиланы их сургууль, Сингапурын Няньяны технологийн их сургууль, Өмнөд Солонгосын их сургууль, Хятадын Жезяны их сургууль, Их Британийн Лондоны хатан хаан Мариягийн их сургууль, Швейцарийн Цюрихийн техникийн дээд сургуулиуд гэж мэргэжилтнүүд онцолсон байна.
“Quacquarelli Symonds” компани нь дээд боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн талаар шинжилгээ судалгааны мэдээллээрээ дэлхийд тэргүүлдэг. “Quacquarelli Symonds” компани нь дэлхийн 50 орны боловсролын салбарыг хамруулан үйл ажиллагаа явуулж 2000 гаруй их, дээд сургууль ба 12 мянган ажил олгогчтой хамтран ажилладаг. Жил болгон 3000 гаруй их, дээд сургуулийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийн шилдгүүдийг нь тодруулдаг. Ингэхдээ бакалавр, магистрантур, докторантур гэсэн боловсролын бүх салбараар сургалт явуулдаг сургуулиудыг нь рейтингтээр хамруулдаг. Үүний дээр их сургууль нь хүмүүнлэгийн ухаан ба урлаг, инженер ба техникийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэлийн ухаан, анагаах ухаан ба амьдралын талаар шинжлэх ухаан, нийгэм судлалын шинжлэх ухаанууд ба менежмент гэсэн таван салбарын хоёроос цөөнгүйгээр нь хичээл заадаг байх ёстой.
Жагсаалтыг боловсруулахдаа их, дээд сургуулиудыг академик орчин дахь нэр хүнд, тус сургуулийн багш, ажилтнуудын нийтлэлээс иш татсан байдал, багш ба оюутнуудын тооны харьцаа, төгсөгчдөд нь ажил олгогч нараас ханддаг байдал, гадаадын багш ба оюутнуудын эзэлдэг хувь гэсэн зургаан үзүүлэлтээр тооцдог.
Британийн “Quacquarelli Symonds” компани жил болгон дэлхийн хамгийн шилдэг их, дээд сургуулийн жагсаалт гаргадаг. Энэ жилийн жагсаалт өчигдөр гарчээ. Жагсаалтын нэгдүгээрт Массачусетсийн технологийн их сургууль бичигдсэн байна. Хоёрдугаарт нь Кембрижийн их сургууль орсон бол Лондоны эзэн хааны коллеж гуравт оржээ. Дөрөвдүгээрт Харвард орсон бол Оксфорд ба Лондоны их сургуулийн коллеж тавдугаар байранд хамт оржээ. Дараагийн байрт Стэнфордын их сургууль, Калифорнийн технологийн сургууль, Принстоны их сургууль, Йелийн их сурууль орсон байна. Ингэснээр жагсаалтын эхний арван байрыг эзэлсэн их сургуулийн зургаа нь АНУ-ынх боллоо. Энэ жагсаалтад нийт 863 их дээд сургууль багтаасан байна. Жагсаалтаар АНУ дэлхийн хамгийн олон шилдэг их, дээд сургуультай орноор тодорчээ. Хамгийн шилдэг эхний 200 их дээд сургуулийн дотор Америкийн 51 дээд сургууль байгаа бол Их Британийн 29, Германы 13, Нидерландын 11, Канадын 10, Японы 10, Австралийн найман дээд сургууль оржээ. 2009 оноос хойш энэхүү шилдэг их, дээд сургуулийн жагсаалтад хамгийн эрчимтэй дээшилж байгаа сургуулиар Америкийн Массачусетсийн технологийн сургууль, Өмнөд Солонгосын Сонгюнгваны их сургууль, Швейцарийн Лозанны политехникийн сургууль, Стэнфордын их сургууль, Мюнхений Людвиг-Максмиланы их сургууль, Сингапурын Няньяны технологийн их сургууль, Өмнөд Солонгосын их сургууль, Хятадын Жезяны их сургууль, Их Британийн Лондоны хатан хаан Мариягийн их сургууль, Швейцарийн Цюрихийн техникийн дээд сургуулиуд гэж мэргэжилтнүүд онцолсон байна.
“Quacquarelli Symonds” компани нь дээд боловсрол ба хөдөлмөр эрхлэлтийн талаар шинжилгээ судалгааны мэдээллээрээ дэлхийд тэргүүлдэг. “Quacquarelli Symonds” компани нь дэлхийн 50 орны боловсролын салбарыг хамруулан үйл ажиллагаа явуулж 2000 гаруй их, дээд сургууль ба 12 мянган ажил олгогчтой хамтран ажилладаг. Жил болгон 3000 гаруй их, дээд сургуулийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийн шилдгүүдийг нь тодруулдаг. Ингэхдээ бакалавр, магистрантур, докторантур гэсэн боловсролын бүх салбараар сургалт явуулдаг сургуулиудыг нь рейтингтээр хамруулдаг. Үүний дээр их сургууль нь хүмүүнлэгийн ухаан ба урлаг, инженер ба техникийн шинжлэх ухаан, байгалийн шинжлэлийн ухаан, анагаах ухаан ба амьдралын талаар шинжлэх ухаан, нийгэм судлалын шинжлэх ухаанууд ба менежмент гэсэн таван салбарын хоёроос цөөнгүйгээр нь хичээл заадаг байх ёстой.
Жагсаалтыг боловсруулахдаа их, дээд сургуулиудыг академик орчин дахь нэр хүнд, тус сургуулийн багш, ажилтнуудын нийтлэлээс иш татсан байдал, багш ба оюутнуудын тооны харьцаа, төгсөгчдөд нь ажил олгогч нараас ханддаг байдал, гадаадын багш ба оюутнуудын эзэлдэг хувь гэсэн зургаан үзүүлэлтээр тооцдог.
Б.Бадрал
0 Сэтгэгдэл
























