Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган Нью-Йоркт нээгдлээ
Дэлхийн193 улсын төлөөлөгчдөөс бүрддэг олон улсын байгууллагын гол хурал болох НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнөөдөр 69 дэх удаагийн чуулганаа эхэлж, олон улсын аюулгүй байдал, терроризмтой тэмцэх асуудлаас эхлээд уугуул ард түмний байдал, нийгэм дэх олон хэлний асуудал хүртэл 170 орчим асуудлыг бүтэн жилийн турш хэлэлцэнэ.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейг Угандагийн Гадаад хэргийн сайд асан, хуульч, бизнес эрхлэгч, Сэм Кахамба Кутеса даргалах юм. Тэрбээр зургадугаар сард энэ албан тушаалд сонгогджээ.  Өмнө нь танилцуулсан түүний хийх ажлуудын дотор Засгийн газар хоорондын хэлэлцээ хийх замаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх болон маргааныг энхийн замаар зохицуулах зэрэг асуудлууд багтсан байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд есдүгээр сарын 24-нөөс аравдугаар сарын 1 хүртэл төр, засгийн тэргүүн нар болон Гадаад хэргийн сайд нарын түвшинд улс төрийн ерөнхий хэлэлцүүлэг болно.

Энэ жилийн чуулганд дэлхийн 90 орчим улсын ерөнхийлөгч, 50 орчим Ерөнхий сайд болон Ерөнхий сайдын орлогч, мөн Гадаад хэргийн 40 гаруй сайд хүрэлцэн ирнэ.

Тухайлбал, улс төрийн ерөнхий хэлэлцүүлэгт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама оролцож магадгүй байна. Мөн Украины Ерөнхийлөгч Петр Порошенко НҮБ-ын индэрт анх удаа гарна. Тэрбээр есдүгээр сарын 25-нд үг хэлэх ажээ.

НҮБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар болон Гадаад хэргийн сайд нар Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд жил бүр цуглахдаа Ираны цөмийн асуудал эсвэл Израиль, Палестины хоорондох олон улсын зуучлагч дөрвөн улсын хүрээнд Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах зэрэг асуудлыг хэлэлцэхийн тулд хоёр талын болон олон талын уулзалт хийдэг байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан