Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
“Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн ясны дуудлага худалдааг хойшлуулав

Монголоос гаралтай байж болох “Тиранозаурус Батаар” үлэг гүрвэлийн араг ясыг өнөөдөр АНУ-ын Нью-Йорк хотноо Хэритэж Аокшн байгууллагаас дуудлага худалдаанд оруулахаар зарлаад байсан билээ. Энэ асуудалд сэтгэл зовнисон олон эрдэмтэд судлаачдын саналын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч дуудлага худалдааг хойшлуулж, үлэг гүрвэлийн араг ясны эрэл гарлыг тодруулах тухай нэмэмжлэл гаргасны дагуу дуудлага худалдааг зохион байгуулагч газрын удирдлагын төвд орших АНУ-ын Даллас хотын шүүх захирамж гаргаж дуудлага худалдааг 10 хоногоор хойшлуулахаар шийджээ.  Энэ хэрэг дээр олон улсын өмгөөлөгч Роберт Пентер ажиллаж байгаа бөгөөд шинжээч, судлаачид интернэт орчноор санал сэтгэгдлээ илэрхийлж одоогийн байдлаар 700 орчим хүн үлэг гүрвэлийн араг ясыг эх нутагт нь аваачих ёстой хэмээн гарын үсгээ зураад байна. Дуудлага худалдаа 10 хоногоор хойшлогдсон нь манай талаас бүхий л баримт материал цуглуулж, дэлхийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч байх хариуцлагатай хугацаа юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан