Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Найзуудыгаа ажилтай байлгах гэж ой шатаасан эмэгтэй
Америкийн Орегон мужийн Уорм-Спрингс хотын иргэн 23 настай Сэйди Жонсон гэгч эмэгтэйг хотын дэргэдэх дархан газарт түймэр тавьсан хэргээр 2013 оны долдугаар сард баривчилж саяхан шийтгэжээ. Цагдаагийнхны мэдүүлснээр тэднийг машинтай явж байхад энэ эмэгтэй бут руу  шатаж байгаа галан оргилуур шидэж байсан гэнэ. Ингэснээр дархан газрын 20 га-гийн ой ургамал шатаж, гал унтраахын тулд гал сөнөөгчид 9 өдөр ажиллан нийт хохирол нь 7,9 сая доллар болжээ.
Үүний дараа Жонсон гал сөнөөх албанд ажилладаг найзуудынхаа Facebook-т “Миний түймэр та нарт ямар санагдав даа” гэж бичсэн нь түүнийг сэжиглэн баривчлах үндэс болжээ.
Түүнийг баривчилсны дараа “Миний найзууд гал сөнөөх газарт ажилладаг. Тэд хийх ажилгүй ажил дээрээ уйтгарлаад суудаг юм. Тэгэхээр нь би тэднийг ажилтай болгох гэсэн юм. Тийм жижигхэн гал ингэж их түймэр болох юм гэж мэдээгүй” гэж мэдүүлжээ.
Энэ сарын 3-ны өдөр Жонсонг шүүж таван жилийн ял өгсөнийг хөнгөрүүлэн 18 сар шоронд хорихоор шийтгэсэн байна. Үүний зэрэгцээ эмэгтэй хар тамхины хамааралтай тул шоронгоос гарсны нь дараа эмчилгээ хийлгэх, дархан газарт 200 цагийн олон нийтийн ажил хийлгэх болсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан