АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
АСЕМ-ын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нар чуулна
АСЕМ-ын гишүүн орнуудын Байгаль орчны сайд нарын түвшний IV уулзалт энэ сарын 22-23-нд манай улсад болно. Энэ удуугийн уулзалт “Ус ба ойн тогтвортой менежмент” сэдвийн дор зохион байгуулагдах аж. Дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болох Ус ба ойн тогтвортой менежментын асуудлаар Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, байр суурийг сурталчлан таниулах, Зүүн хойд Азийн Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санаачлагаа урагшлуулах, эл чиглэлээр бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ боломжийг нээн өгөх зэрэг ихээхэн ач холбогдолтой уулзалт болох аж.
Байгаль, цаг уурын эрс тэс уур амьсгалтай манай улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн таагүй сөрөг нөлөөллийг бууруулах, тулгарч байгаа сорилтуудыг даван туулах, экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалахад чиглэсэн бүс нутгийн орнуудын хамтын ажиллагаа, түншлэлийг бий болгох үүднээс идэвх санаачлага гарган ажиллаж ирсэн. Тухайлбал, манай улс 2007 онд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Зүүн хойд Азийн орнуудын Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санаачлага дэвшүүлж, улмаар 2009 онд бүс нутгийн орнуудын байгаль орчны асуудал эрхэлсэн газрын дарга нарын болон сайд нарын түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо тус тус зохион байгуулсан. Бельгийн Вант Улсын Брюссель хотноо 2010 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний 8 дахь удаагийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид ороцож, уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Эдийн засаг, санхүүгийн засаглал", "Тогтвортой хөгжил, "Глобал асуудлууд", "Бүс нутгийн асуудлууд", "Иргэд хоорондын харилцаа, АСЕМ-ын үүрэг роль, түүний ирээдүй" зэрэг сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцож өөрийн улс орны байр суурийг илэрхийлж үг хэлсэн нь АСЕМ-ийн хүрээнд бусад түнштэй хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон чухал алхам болсон юм.

0 Сэтгэгдэл