УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Кейт Миддлтоны маш хурц жирэмсний хордлого санаа зовоож байна
Их Британийн хаан ширээ залгамжлах гүн Уильямын гэргий жирэмсэн болж, хоёр дахь хүүхдээ тээж байгаа гэдэг мэдээ британичуудыг ихээр баярлуулсан ч түүний биеийн байдал ойр дотныхны санааг зовоож байна. Учир нь, гүнгийн авхай Кэтерин өмнөх шигээ маш хурц жирэмсний хордлоготой, биеийн байдал нь тийм ч сайн биш байгаа гэнэ. Одоо 6-8 долоо хоногтой хэмээн мэдээлж байгаа Кейт хэдий хатан хааны гэр бүлд бяцхан ханхүү, гүнж нэмэх гэж байгаа байгаа нь баяртай хэрэг ч, "Бид түүнд санаа тавьж, халамжлах хэрэгтэй байна" хэмээн Уильям гүн олон нийтийн ажиллагаад оролцохдоо хэлээд, эртхэн гэртээ харих ёстойгоо учирлажээ.
Одоохондоо Кэтерин эмнэлэгт хэвтээгүй, Кенсингтоны ордондоо гэрээр асруулж байгаа юм. Түүнд тохиолдоод буй жирэмсний эхэн үеийн хурц хордлого нь 50 жирэмслэлт тутамд нэг тохиолддог, эхийн биеий, маш их ядрааж сульдааж, усны дутагдалд оруулдаг, улмаар ургийн өсөлтийг ч зогсоох аюултай хордлого юм. Ийм хордлогын үед эх өдөрт 30 хүртэл удаа бөөлжиж, шингэн дутагдаж, тамир тэнхээгээ алдаж, маш их ядарч сульддаг. Ийм үед жирэмсэн эхчүүд өөрсдөө идэж, ууж чаддаггүй учир дуслаар шингэнийг нөхдөг. Үүнээс болоод эхчүүд биеийн жингийнхээ 10 хувийн алддаг явдал ч бий. Кэтерин анхны хүүхдээ тээж байхдаа ийм хүндрэлээс үүдэн эмнэлэгт хүртэл хэвтэж байсан юм.
Тэрээр ийм хүнд хордлоготой байгаа учраас энэ сарын 20-нд Мальтад хийх айлчлал нь эргэлзээтэй болж эхэлжээ. Уг нь, Кэтерин гүнгийн авхайн хувиар хатан хааны нэрийн өмнөөс Мальтад ганцаараа айлчлах чухал хөтөлбар байсан юм. Гэхдээ тэрээр айлчлалаар явах уу эсвэл цуцлах уу гэдэг нь хараахан тодорхойгүй байна.
Их Британийн хаан ширээ залгамжлах гүн Уильямын гэргий жирэмсэн болж, хоёр дахь хүүхдээ тээж байгаа гэдэг мэдээ британичуудыг ихээр баярлуулсан ч түүний биеийн байдал ойр дотныхны санааг зовоож байна. Учир нь, гүнгийн авхай Кэтерин өмнөх шигээ маш хурц жирэмсний хордлоготой, биеийн байдал нь тийм ч сайн биш байгаа гэнэ. Одоо 6-8 долоо хоногтой хэмээн мэдээлж байгаа Кейт хэдий хатан хааны гэр бүлд бяцхан ханхүү, гүнж нэмэх гэж байгаа байгаа нь баяртай хэрэг ч, "Бид түүнд санаа тавьж, халамжлах хэрэгтэй байна" хэмээн Уильям гүн олон нийтийн ажиллагаад оролцохдоо хэлээд, эртхэн гэртээ харих ёстойгоо учирлажээ. Одоохондоо Кэтерин эмнэлэгт хэвтээгүй, Кенсингтоны ордондоо гэрээр асруулж байгаа юм. Түүнд тохиолдоод буй жирэмсний эхэн үеийн хурц хордлого нь 50 жирэмслэлт тутамд нэг тохиолддог, эхийн биеий, маш их ядрааж сульдааж, усны дутагдалд оруулдаг, улмаар ургийн өсөлтийг ч зогсоох аюултай хордлого юм. Ийм хордлогын үед эх өдөрт 30 хүртэл удаа бөөлжиж, шингэн дутагдаж, тамир тэнхээгээ алдаж, маш их ядарч сульддаг. Ийм үед жирэмсэн эхчүүд өөрсдөө идэж, ууж чаддаггүй учир дуслаар шингэнийг нөхдөг. Үүнээс болоод эхчүүд биеийн жингийнхээ 10 хувийн алддаг явдал ч бий. Кэтерин анхны хүүхдээ тээж байхдаа ийм хүндрэлээс үүдэн эмнэлэгт хүртэл хэвтэж байсан юм.
Тэрээр ийм хүнд хордлоготой байгаа учраас энэ сарын 20-нд Мальтад хийх айлчлал нь эргэлзээтэй болж эхэлжээ. Уг нь, Кэтерин гүнгийн авхайн хувиар хатан хааны нэрийн өмнөөс Мальтад ганцаараа айлчлах чухал хөтөлбар байсан юм. Гэхдээ тэрээр айлчлалаар явах уу эсвэл цуцлах уу гэдэг нь хараахан тодорхойгүй байна.

0 Сэтгэгдэл
























