Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Оросын газрын тос, шатдаг хий салбарын эсрэг хориг арга хэмжээ авлаа
Европын холбоо нь манай хойд хөршийг Украины ээдрээг тайлахад хангалттай хүчин чармайлт гаргахгүй байна гэж үзээд нэмэлт хориг арга хэмжээ авахаар боллоо. Энэ хориг арга хэмжээнд өртсөн Оросын банк, компаниудын жагсаалтыг Америкийн “The Wall Street Journal” сонинд нийтэлжээ.

Жагсаалтад газрын тос олборлолтын салбарт ажилладаг төрийн мэдлийн гол гурван компани болох “Газпром нефть”, “Транснефть”, “Роснефть” багтсан байна. Энэ гурван компанийг Европын холбооноос 30-аас илүү хоногийн хугацаатай зээл авахыг хориглож.

Өмнө нь Европын холбооноос 90 хоногоос илүү хугацаатайгаар төлөгдөх зээл авахыг хориглоод байсан төрийн өмчийн “Сбербанк”, “Россельхозбанк”, “Газпромбанк”, “Внешэкономбанк”, “ВТБ” банкуудыг зээлийн хугацааг 30 хоног болгож багасгасан байна.

Батлан хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулдаг “Оборонпром”, “ОАК”, Уралвагонзавод” компаниуд Европын холбооноос зээл, санхүүжилт авахыг хориглов. Үүний дээр далайн ёроолоос газрын тос хайх ба олборлох, Арктикт дахь төсөл хэрэгжүүлэх, занарын тос олборлох төсөлд шаардлагатай шинэ гэрээ байгуулахыг хоригложээ. Оросын армид зэвсэг, техник нийлүүлдэг “Сириус”, “Станкоинструмент”, “Калашников” компаниудад цэрэг дайны зориулалтаар давхар ашиглаж болох үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглов. Мөн Путинийг дэмждэг гэж шүүмжлэгдсэн олигархиуд, банкны эзэд, Крым ба Украины зүүн мужуудын удирдлагыг Европын холбооны хилийг давахыг хориглосон байна.
Гэхдээ Европын олон оронд шатдаг нийлүүлдэг шатдаг хийн олборлогч ба экспортлогч компаниудыг энэ хоригт хамааруулаагүй байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан