“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Н.Номтойбаяр: Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна
ХХААХҮЯ: Хаврын тариалалтад 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлнэ
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Энхийг сахиулагчид Сомалид хүчирхийлэл үйлдсэн
Хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг олон улсын “Human Right Watch” байгууллагаас Сомалид үүрэг гүйцэтгэж байгаа Африкийн холбооны цэргийнхний талаар тун таагүй илтгэл тараав. Тус илтгэлд Африкийн холбооны цэргүүд Сомалид охид бүсгүйчүүдийн хүчирхийлсэн, хүнсний бүтээгдэхүүнээр биеийг хүчээр үнэлүүлж байсан 21 тохиолдлын хохирогчийг мэдүүлгийг хавсаргажээ. Эмнэлгийн тусламж, ус авахаар Африкийн холбооны цэргийн баазад орж ирсний дараа хүчирхийлдэг байсан тухай гэрчүүд мэдүүлсэн байна. Зарим тохиолдолд цэргүүд хүчирхийлэл үйлдсэний дараагаар шийтгэлээс зайлсхийхийн тулд мөнгө, хоол хүнс хүчээр өгч, биеэ үнэлэгчээр үйлчлүүлсэн болгож харагдуулдаг байсан.Африкийн холбооны цэргийнхэн НҮБ-ын зөвшөөрөл, дэмжлэг ба санхүүжилтээр энэ оны гуравдугаар сараас эхлэн алан хядагчдын эсрэг ажиллагаа явуулж байгаа Сомалийн зэвсэгт хүчинд туслах зорилгоор тус улсад байрлаж байгаа юм. Байрлах хугацаандаа Африкийн холбооны цэргүүд Сомалийн хэд хэдэн хотыг алан хядагчдаас чөлөөлсөн.
1991 онд дарангуйлагч Сиад Баррегийн дэглэм унаснаас хойш Сомали нь олон хэсэг болон бутарсан байдаг. Нийслэл Могадишо ба ойролцоох жижиг газар нутгийг хянадаг холбооны Засгийн газрыг л олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч дэмжлэг үзүүлдэг. Сомалийн бусад хэсгийг орон нутгийн дээрмийн бүлэглэлүүд, лалын хэт явцуу үзэлт шашны хэнээтнүүд бүрэн хянадаг.
Хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг олон улсын “Human Right Watch” байгууллагаас Сомалид үүрэг гүйцэтгэж байгаа Африкийн холбооны цэргийнхний талаар тун таагүй илтгэл тараав. Тус илтгэлд Африкийн холбооны цэргүүд Сомалид охид бүсгүйчүүдийн хүчирхийлсэн, хүнсний бүтээгдэхүүнээр биеийг хүчээр үнэлүүлж байсан 21 тохиолдлын хохирогчийг мэдүүлгийг хавсаргажээ. Эмнэлгийн тусламж, ус авахаар Африкийн холбооны цэргийн баазад орж ирсний дараа хүчирхийлдэг байсан тухай гэрчүүд мэдүүлсэн байна. Зарим тохиолдолд цэргүүд хүчирхийлэл үйлдсэний дараагаар шийтгэлээс зайлсхийхийн тулд мөнгө, хоол хүнс хүчээр өгч, биеэ үнэлэгчээр үйлчлүүлсэн болгож харагдуулдаг байсан.Африкийн холбооны цэргийнхэн НҮБ-ын зөвшөөрөл, дэмжлэг ба санхүүжилтээр энэ оны гуравдугаар сараас эхлэн алан хядагчдын эсрэг ажиллагаа явуулж байгаа Сомалийн зэвсэгт хүчинд туслах зорилгоор тус улсад байрлаж байгаа юм. Байрлах хугацаандаа Африкийн холбооны цэргүүд Сомалийн хэд хэдэн хотыг алан хядагчдаас чөлөөлсөн.1991 онд дарангуйлагч Сиад Баррегийн дэглэм унаснаас хойш Сомали нь олон хэсэг болон бутарсан байдаг. Нийслэл Могадишо ба ойролцоох жижиг газар нутгийг хянадаг холбооны Засгийн газрыг л олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч дэмжлэг үзүүлдэг. Сомалийн бусад хэсгийг орон нутгийн дээрмийн бүлэглэлүүд, лалын хэт явцуу үзэлт шашны хэнээтнүүд бүрэн хянадаг.
0 Сэтгэгдэл
























