УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Төгөлдөр хуурч С.Одгэрэл ”Pianissimo” тоглолтоо толилуулна
Төгөлдөр хуурч С.Одгэрэлийн "Pianissimo" хэмээх төгөлдөр хуурын тоглолт энэ сарын 20-нд Улсын филармонийн тайзнаа болно.
Түүний тоглолт хоёр хэсгээс бүрдэх аж. Эхний хэсэгт Оросын суут хөгжмийн зохиолч Сергей Рахманиновын төгөлдөр хуурт зориулсан Прелюдүүдээс түүвэрлэж тоглох юм. Үүний дараа ДБЭТ-ын залуу гоцлол дуучин сопрано Б.Энхнарантай хамт Петр.Чайковскийн "День Ли Царит" болон Жакомо Пуччинийн Тоска дуурийн "Висси Д"артэ" ариг хамтран дуулж, хөгжимдөх гэнэ. Харин хоёрдугаар хэсэгт Монголын нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн төгөлдөр хуурт зориулсан "Буриад бүжиг", Б.Шаравын "Сэтгэлийн эгшиг", "Сэрсэн тал" бүтээлүүдээр үргэлжлэх юм байна. Тоглолтын тасалбарыг “HI-FI records” болон “Оrange records”-ын салбаруудаар, мөн “Centraltower”-ын хоёрдугаар давхарт байрлах “DAMIANI”-д худалдаалж байгаа аж.
Төгөлдөр хуурч С.Одгэрэлийн "Pianissimo" хэмээх төгөлдөр хуурын тоглолт энэ сарын 20-нд Улсын филармонийн тайзнаа болно.Түүний тоглолт хоёр хэсгээс бүрдэх аж. Эхний хэсэгт Оросын суут хөгжмийн зохиолч Сергей Рахманиновын төгөлдөр хуурт зориулсан Прелюдүүдээс түүвэрлэж тоглох юм. Үүний дараа ДБЭТ-ын залуу гоцлол дуучин сопрано Б.Энхнарантай хамт Петр.Чайковскийн "День Ли Царит" болон Жакомо Пуччинийн Тоска дуурийн "Висси Д"артэ" ариг хамтран дуулж, хөгжимдөх гэнэ. Харин хоёрдугаар хэсэгт Монголын нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаагийн төгөлдөр хуурт зориулсан "Буриад бүжиг", Б.Шаравын "Сэтгэлийн эгшиг", "Сэрсэн тал" бүтээлүүдээр үргэлжлэх юм байна. Тоглолтын тасалбарыг “HI-FI records” болон “Оrange records”-ын салбаруудаар, мөн “Centraltower”-ын хоёрдугаар давхарт байрлах “DAMIANI”-д худалдаалж байгаа аж.
0 Сэтгэгдэл
























