УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
ХУД-ийн 1000 багшийн чуулга уулзалт боллоо
Хан-Уул дүүргийн төрийн болон хувийн 23 сургуулийн 1000 багш нарын чуулга уулзалт 09.06-ны өдөр МҮЭТСО-нд болж өндөрлөлөө. Тус бага хурлыг дүүргийн ЗДТГ болон Боловсролын хэлтэс, "Өөрчлөлтийг чиглүүлэгч" төвөөс зохион байгуулж явууллаа. Чуулга уулзалтанд Хан-Уул дүүргийн ЕБС-ийн 1000 багш нар болон Засаг дарга Ж.Ганхуяг, дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг даргын орлогч Д.Азжаргал, Засаг даргын орлогч Т.Чингүнжав, Нийгмийн бодлого хэлтсийн дарга Б.Булган болон бусад төлөөлөгчид оролцлоо. Багш нарын бага хурлаар 2014-2015 оны хичээлийн жилийн зорилтыг танилцуулж, БШУЯ-аас хэрэгжүүлж байгаа "Цүнхэн шуудан төслийн хэрэгжилт болон Хан-Уул дүүргийн мэргэжлийн багш нарын зөвлөл байгуулах болон тус зөвлөлөөс 2014-2015 онд хийх ажлын ерөнхий чиглэлийг хэлэлцэж батлах мөн "Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг" хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажлуудаа тайлагнах юм байна. Тус бага хуралд оролцож байгаа багш нарт амжилт хүсч Засаг дарга Ж.Ганхуяг мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ "Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг хөтөлбөрийн хүрээнд олон ажил зохион байгуулж байгаа. Үүний нэг ажил болох багш нарын бага хурлыг зохион байгуулж байна. Хүрэлцэн ирсэн багш нартаа баярлалаа. Ирээдүйн мэргэжил, боловсролтой иргэнийг бэлтгэхэд та бүхний үүрэг хамгийн чухал бөгөөд та бүхэн ч тэднийг бэлтгэн гаргаж чадна гэж бид итгэж байна. Хүүхдэд ээлтэй Хан-Уул дүүрэг хөтөлбөрийн хүрээнд олон ажлуудыг багш нарт чиглүүлэн хийж байгаа. Багш нарын мэдлэг боловсрол, чанарыг дээшлүүлж байж бид илүү их амжилтанд хүрнэ. Та бүхэнд амжилт хүсье" хэмээлээ. Тус хуралд үдээс хойш цэцэрлэгийн багш нарын хурлаар өндөрлөх юм байна.

0 Сэтгэгдэл