Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай үргэлжилж байна Г.Занданшатар: Ипотекийн тогтолцоог шинэчилж, багш, эмч зэрэг нийгмийн суурь салбарын ажилтнуудыг эхний ээлжид хамруулна “ДЭЛХИЙН МОНГОЛ ИРГЭН-ГАДААДАД ТЭТГЭЛЭГТЭЙ СУРАЛЦАЦГААЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа О.Золбоохүү Манаслу уулын оргилд амжилттай гарлаа Аймгууд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахад зориулсан төсөв батлах шаардлагатай байна Өнгөрөгч есдүгээр сар 1940 оноос хойш тохиолдсон 10 дахь дулаан сар боллоо АТГ: Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 79 өргөдөл, гомдлыг хүлээн авав Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авч эхэллээ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ГҮНД НҮҮРС БОРЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ
Хуучирсан техникээ зарж мөнгө хэмнэнэ

Их Британийн Батлан хамгаалах яам нөөцөөсөө 123 ширхэг тагнуулын гинжит хуягт “CVR(T)”-ийг Латвид 64 сая ам.доллараар зарах гэрээг НАТО-ийн чуулга уулзалтын үеэр байгуулжээ. Мөнгөн дүнд машины засвар, техник хангамжийг давхар багтаасан аж. Ийм гэрээ байгуулснаар Британи нь Балтын тэнгис дэх НАТО-ийн холбоотнууддаа дэмжлэг үзүүлж байгаа гэдгийг Батлан хамгаалахын сайд Майкл Фэллон онцолж. Гэхдээ нөгөө талаас Латвид хуучирсан хуягтаа зарснаар “морал”-ийн болон техникийн элэгдэлд орсон хуягтаа устгахад гаргах ёстой байсан их мөнгийг хэмнэсэн байна.
“CVR(T)” гинжит  хуягт 1970-аад оноос Британийн зэвсэглэлд байгаа тул орчин үеийн шаардлагад тохиросон шинэ гинжит машин зэвсэглэлд авах шаардлага гарчээ. Үүний дагуу Британийн Батлах хамгаалах яам “General Dynamics” компаниас орчин үеийн “ “Scout SV” хуягт 589 ширхэгийг 5.8 тэрбум ам.доллараар худалдан авах захиалга өгсөнөө мэдэгдсэн юм. Шинэ хуягтыг 2017 оноос эхлээд 2024 онд дуустал нийлүүлэх аж.
Латвид зарсан “CVR(T)” хуягт нь найман тонн орчим жинтэй, 3-4 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд шулуун замд  цагт 80 км хүртэл хурдлах чадвартай, 76 эсвэл 30 мм-ийн их буу, 7,62 мм-ийн сум шүршигчээр зэвсэглэсэн. Харин шинэ “Scout SV” хуягт нь “ASCOD” универсал суурин дээр хийгдэх бөгөөд 32-40 тонн жинтэй, 40 мм-ийн их буутай ба алсын удирдлагатай их буутай гэсэн хоёр хувилбараар үйлдвэрлэгдэх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан