“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Н.Номтойбаяр: Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна
ХХААХҮЯ: Хаврын тариалалтад 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлнэ
Монгол хэл бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9-10-нд зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан
Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар үргэлжлүүлэн ажиллана
Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
"Хоёрдугаар тойрог зам" төсөл хэрэгжсэнээр хотын зүүн бүсийн түгжрэл 20-25 хувиар буурна гэв
Ж.Батжаргал: Хаврын тариалалтын үед шаардлагатай 10,000 тонн дизель түлшийг нөөцөлж өртөг нэмэгдээгүй үнээр тариаланчдад нийлүүлнэ
Эбола вирусээр амь алдагсдын тоо 2097 хүрлээ

Либери, Гвиней, Сьерра-Леонд тархаад байгаа Эбола вирусын халдвараар амь алдсан хүний тоо 2097 хүрлээ гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага баасан гарагт тараасан мэдээлэлдээ тэмдэглэжээ. Харин халдвар авсан хүний тоо 3944-өөс багагүй гэж энэ мэдээлэлд дурдсан байна. Эболагийн дэгдэлт бас хөрш Нигери, Сенегал улсуудад бүртгэгдсэн байна. ДЭМБ-ын мэдээгээр энэ хоёр оронд найман хүн амь алдаж, 23 хүн халдвар аваад байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар халдвар авсан нийт хүний 50 хувь нь амь алдаж байна гэж ДЭМБ мэдээлжээ.
Хоёрдугаар сараас баруун Африкт тархаж эхэлсэн Эбола вирусыг эмчлэх, халдварыг зогсоох, хүмүүсийг урьдчилан сэргийлэх ажилд Еврокомисс Гвиней, Сьерра-Леон, Либери и Нигери улсуудад 140 сая евро тусламж болгон илгээх шийдвэр гаргаад байгаа юм.
Хоёрдугаар сараас баруун Африкт тархаж эхэлсэн Эбола вирусыг эмчлэх, халдварыг зогсоох, хүмүүсийг урьдчилан сэргийлэх ажилд Еврокомисс Гвиней, Сьерра-Леон, Либери и Нигери улсуудад 140 сая евро тусламж болгон илгээх шийдвэр гаргаад байгаа юм.
0 Сэтгэгдэл
























