Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Ерөнхийлөгч “Тиранозаурус Батаар”-т анхаарал хандуулах үүрэг өгчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БСШУ-ы сайд Ё.Отгонбаяртай ярьж, нэг асуудалд анхаарлаа яаралтай хандуулахыг хүссэн байна. АНУ-ын Нью-Йорк хотноо үлэг гүрвэлийн маш ховор, бүтэн араг ясыг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа тухай мэдээ олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсныг сонссон Монголын эрдэмтэд, судлаачид Монгол Улсын Ерөнхийлөгчид ханджээ.  Энэхүү дуудлага худалдааг хийхээр албан ёсоор зарласан Херитейж Аокшн байгууллагаас мэдээлж буйгаар уг үлэг гүрвэлийн бүтэн араг ясыг  сүүлийн 10 жилийн хугацаанд Говь /Gobi Desert/-оос олсон гэжээ. Гурав хоногийн дараа болох дуудлага худалдаанд “Тиранозаурус Батаар”-ыг дуудах анхны үнэ нь 950 мянган ам.долларaaс эхэлж байгаа юм. Иймээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БСШУ-ы сайд С.Отгонбаярт уг олдворын гарал үүслийн талаар дуудлага худалдааг эрхлэн явуулах байгууллагаас тайлбар авах, хэрвээ Монголын говиос олдсон, хууль бусаар Монголоос гарсан нь батлагдвал олон улсын конвенцын дагуу эл олдворыг эх орондоо буцааж авчрах талаар ажиллахыг үүрэг болголоо.
0 Сэтгэгдэл
Зөв хө
Хамгийн их уншсан