Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Анжелина Жолигийн хуримын даашинзыг хүүхдүүдийнх нь зургаар чимжээ
Жүжигчин Брэд Питт, Анжелина Жоли нарын хуримын зургийг "People", "Hello" сэтгүүлүүд дэлгэлээ. Алдарт хос хуримын зургаа дээрх хоёр сэтгүүлд онцгой эрхтэйгээрээ худалдаалсан нь шинэ дугаарт 15 хуудас дамнасан сурвалжлага, ярилцлага бүхий том нийтлэл болон гарчээ.
Гэр бүлийнхнийгээ оролцуулаад ердөө 20 зочны хүрээнд хийсэн хоёр одын хуримаас А.Жоли ямар даашинз өмссөн бол гэдэг олны сонирхлыг хамгийн их татаж байсан. Тэгвэл дэлхийн хамгийн сайхан бүсгүй гэгддэг А.Жоли хуримынхаа даашинзыг "Versace" загварын ордны хамгийн шилдэг оёдолчин Луйги Массигаар оёулжээ. Энгийн хэрнээ тансаг энэ хуримын даашинзыг нөмрөг дээрх өнгө өнгийн зураг нь хамгийн сайхнаар чимж байжээ. Эдгээр зургийг А.Жолигийн зургаан хүүхэд гараа гарган зурсан юм байна.

А.Жоли, Б.Питт хоёрын хүүхдүүд эцэг эхийнхээ хуримын ёслолд хамгийн чухал үүргийг гүйцэтгэжээ. Хоёр том хүү нь сүйт бүсгүйг хуримын танхимын голоор алхан ирээдүйн эр нөхөртөө очих замд  ээжийгээ хөтлөн алхсан бол дунд хоёр охин нь өөрсдийн гараар цэцэрлэгээс түүсэн цэцгээрээ сүйт бүсгүйн замыг чимсэн байна. Харин хамгийн бага болох хоёр ирэх нь хуримын бөгжийг авчрах үүрэг хүлээжээ. Хүүхдүүд мөн ээж аавынхаа бие биедээ өгөх гэрлэлтийн амлалтыг бичихэд тусласнаас гадна Пакс хүү нь хуримын бялууг өөрийн гараар хийсэн гэнэ. Энэ мэтчилэн дэлхийн хамгийн алдартай хос хуримын ёслолоо маш энгийн, хамгийн гол нь үр хүүхдүүдээ өөрийн хүссэнээр нь оролцуулан хийжээ.Тэд хуримаа Францын Коррен тосгон дахь "Chateau Marvel" хэмээх эдлэндээ хийсэн юм. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан