Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Хуралдаа сууж, хууль батал гэж сонгодог биш билүү
Сонгууль ойртох тусам хуралдаа оролцох гишүүдийн тоо цөөрсөөр. Хууль батлах, бодлого боловсруулах үндсэн үүргээ умартсан гишүүд УИХ-ын дарга, цагтаа цугласан ангийнхнаа чилтэл нь хүлээлгэх боллоо. Ирц бүрдээгүйгээс Байнгын хорооны хуралдаан эхлэлгүй цаг гаруй болох ч энүүхэнд болжээ. Уриад, залаад дуудаад ч хуралдаа ирдэггүй гишүүдийг хэвлэлийнхэн, сонгогчид анхааралдаа авбал зохино гэж ангийн дарга нь арга ядан анхааруулдаг. Чуулганы завсарлах хугацаа ойртож, шийдвэрлэх чухал асуудал шил шилээ даран хүлээж байхад зарим гишүүн хэл сураггүй хурлаа таслаад явчихав. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанд 43 гишүүн “оролцжээ”. Чуулганы ирцийн хувь 56.5 гэж байсан ч хуралдаанд 16 гишүүн хоцорч ирсэн юм. Гишүүдийг ирэхээр хүлээсээр 11 цагийн үед ирц 50 хувьдаа хүрч бүрдэж хуралдаан эхлэв. Нийт гурван цаг үргэлжилсэн хуралдаанаас дээрх 16 гишүүн нэлээд хугацааг хумсалсан нь мэдээж. Хоцорсон цаг нь хамгийн багадаа 30 минут бол хамгийн дээд тал нь 2 цаг 40 минутаар хоцорсон байх аж. Бараг 10-20 минут хуралд оролцсон болоод гарсан эрхэм гишүүдийг хуралдаанд суусан гэж тооцох уу. Эсвэл…
Хуралдааныг 16 гишүүн ор тас тасалсан байна. Хуралдаа сууж, хууль батлахгүй юм бол УИХ-д сонгогдоод ч яах юм билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан