УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Дэлхийн банкны санхүүжилтээр 150 ортой цэцэрлэг барьж эхэлжээ
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд 180 хүүхдийн суудал, 120 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг 17 байршилд барихаар шийдвэрлэсэн.
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас газар зохион байгуулалтыг хийж, Худалдан авах ажиллагааны газраас хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг шуурхай зохион байгуулжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд бага сургууль барьж эхэлсэн байна. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр тус хороонд канад хийцийн 150 ортой цэцэрлэг барьж эхэлжээ.
Сургуулийн барилгын ажлыг "Төсөв төсөл" ХХК, "Набсан" ХХК хамтран гүйцэтгэж буй бөгөөд ирэх онд ашиглалтад өгөх аж. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд 2-5 насны 650 хүүхэд, бага сургуулийн насны 700 хүүхэд аж төрдөг байна. Үүнээс 2-5 насны 300 орчим хүүхэд 159, 175 дугаар цэцэрлэгт хамрагддаг аж. Харин сургуулийн насныхан зэргэлдээх 58 дугаар сургуульд суралцдаг байна. Ингэснээр тус хорооны хүүхэд, багачууд цэцэрлэг, сургуульд бүрэн хамрах боломж бүрдэх нь ээ. Одоогоор сургуулийн барилгын ажлын хоёр давхрын цутгалт дуусч голын өрлөгийг хийж эхэлсэн хэмээн албаныхан хэллээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд 180 хүүхдийн суудал, 120 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг 17 байршилд барихаар шийдвэрлэсэн.Нийслэлийн Өмчийн харилцааны газраас газар зохион байгуулалтыг хийж, Худалдан авах ажиллагааны газраас хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтыг шуурхай зохион байгуулжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд бага сургууль барьж эхэлсэн байна. Мөн Дэлхийн банкны санхүүжилтээр тус хороонд канад хийцийн 150 ортой цэцэрлэг барьж эхэлжээ.
Сургуулийн барилгын ажлыг "Төсөв төсөл" ХХК, "Набсан" ХХК хамтран гүйцэтгэж буй бөгөөд ирэх онд ашиглалтад өгөх аж. Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд 2-5 насны 650 хүүхэд, бага сургуулийн насны 700 хүүхэд аж төрдөг байна. Үүнээс 2-5 насны 300 орчим хүүхэд 159, 175 дугаар цэцэрлэгт хамрагддаг аж. Харин сургуулийн насныхан зэргэлдээх 58 дугаар сургуульд суралцдаг байна. Ингэснээр тус хорооны хүүхэд, багачууд цэцэрлэг, сургуульд бүрэн хамрах боломж бүрдэх нь ээ. Одоогоор сургуулийн барилгын ажлын хоёр давхрын цутгалт дуусч голын өрлөгийг хийж эхэлсэн хэмээн албаныхан хэллээ.
0 Сэтгэгдэл
Зочин
Тэнэг сэтгүүлчээ.... 150 ортой эмнэлэг гэж ярьдаг болохоос цэцэрлэг гэдэггүй юм. 10 жилийн сургуулиа арай ядан дүүргэсэн толгой муутангууд сэтгүүл зүйн ангид ордог гэдэг нь үнэн юм байна дөө
2014.09.01
























