УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
Н.Алтанхуяг: Онц авахын төлөө биш, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө сураарай
Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид энэ хичээлийн жилд 59352 сурагч шинээр элсч байна. Энэ нь ойрын 20 жилд гараагүй өндөр үзүүлэлт юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг 92-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. 1700 гаруй хүүхэдтэй тус сургууль “Авъяас” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж 1000 гаруй суралцагч нь 16 төрлийн секц дугуйланд хичээллэн урлаг спортын олон амжилт гаргажээ. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ази тивийн аварга шалгаруулах олон улсын шатрын тэмцээнээс мөнгөн медаль хүртэн, өчигдөр эх орондоо ирсэн 10-ын "Г" ангийн сурагч Б.Гарьдмагнай, 2014 оны ЭЕШ-д 800 оноо аван МУИС-д элссэн тус сургуулийн төгсөгч Ц.Буянжаргал, 2014-2015 оны хичээлийн жилд эрдмийн их өргөөгөөр алхан орж байгаа 1-ийн "Г" ангийн сурагч Г.Буянхишиг нарт дурсгалын бэлэг гардууллаа.
“Сургууль бол багш, хүүхэд, эцэг эхийн хамтын ажиллагааны нэг том талбар. 92-р сургуулийнхан ийм хамтын ажиллагааны үлгэр жишээ сургууль байна. Эцэг эхчүүдийн оролцоо, санаачилгаар сургуулийн орчноо цэцэрлэгжүүлж тохижуулсан нь, хүүхдийнхээ авъяасыг илрүүлж хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаа нь бахархалтай байна” гэж Ерөнхий сайд онцоллоо. Онц авахын төлөө биш өөрийгөө хөгжүүлэхийн төлөө, нийгэмд зөв хүн болж төлөвшихийн төлөө хичээж, ном их уншиж, сайн хөдөлмөрлөөрэй гэж сурагчдад захив.
иш хөөрхий дөө... ёс - өөрөөгөө хөгжүүлсэн юм уу даа. хүнд сургаал айлдах хүн мөн үү? охин хүргэнтэйгээ нийлээд хулгай хийгээд байгаа нөхөр....
Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид энэ хичээлийн жилд 59352 сурагч шинээр элсч байна. Энэ нь ойрын 20 жилд гараагүй өндөр үзүүлэлт юм.Ерөнхий сайд Н.Алтанхуяг 92-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. 1700 гаруй хүүхэдтэй тус сургууль “Авъяас” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж 1000 гаруй суралцагч нь 16 төрлийн секц дугуйланд хичээллэн урлаг спортын олон амжилт гаргажээ. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ази тивийн аварга шалгаруулах олон улсын шатрын тэмцээнээс мөнгөн медаль хүртэн, өчигдөр эх орондоо ирсэн 10-ын "Г" ангийн сурагч Б.Гарьдмагнай, 2014 оны ЭЕШ-д 800 оноо аван МУИС-д элссэн тус сургуулийн төгсөгч Ц.Буянжаргал, 2014-2015 оны хичээлийн жилд эрдмийн их өргөөгөөр алхан орж байгаа 1-ийн "Г" ангийн сурагч Г.Буянхишиг нарт дурсгалын бэлэг гардууллаа.
“Сургууль бол багш, хүүхэд, эцэг эхийн хамтын ажиллагааны нэг том талбар. 92-р сургуулийнхан ийм хамтын ажиллагааны үлгэр жишээ сургууль байна. Эцэг эхчүүдийн оролцоо, санаачилгаар сургуулийн орчноо цэцэрлэгжүүлж тохижуулсан нь, хүүхдийнхээ авъяасыг илрүүлж хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллаж байгаа нь бахархалтай байна” гэж Ерөнхий сайд онцоллоо. Онц авахын төлөө биш өөрийгөө хөгжүүлэхийн төлөө, нийгэмд зөв хүн болж төлөвшихийн төлөө хичээж, ном их уншиж, сайн хөдөлмөрлөөрэй гэж сурагчдад захив.
0 Сэтгэгдэл
2014.09.01
























