УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
БОКСЫН НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЗИ ТИВИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН УЛААНБААТАР ХОТНОО НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
НӨАТ-ын I улирлын баримтаа 8-ны дотор бүртгүүлж буцаан олголтын урамшууллаа авна
АНУ дахь гадаад оюутны тоогоор солонгосчууд тэргүүлж байна
Америкийн их сургуулиудад суралцаж буй гадаадын оюутнуудыг тоогоороо БНСУ-ын залуус тэргүүлж байна. Саяхан гарсан судалгаагаар F-1 виз авч Америкт сурахаар ирсэн Солонгос оюутны тоо 2008-2012 онд 56503-т хүрчээ. Энэ нь АНУ-д 94 улсаас ирж суралцаж буй гадаадын нийт оюутны 4,9 хувь нь болж байгаа аж. Тэгвэл Солонгосын араас Хятадын залуус Америкт боловсрол эзэмшихээр олноороо зорьж байна. Америк дахь Хятад оюутны тоо 49946-аар тоологдож байгаа бол Шанхай дангаараа гэхэд 29145 оюутнаа илгээснээрээ гуравт орж байна. Энэтхэгийн хүүхэд залуус ч Америк боловсролыг чухалчилж ийшээ зорин ирэх болсноор одоо 26 мянган оюутан АНУ-д суралцаж байна. Сүүлийн жилүүдэд барууны орнуудад хүүхэд залуусаа сургаж боловсруулах тал дээр төрийн бодлогын хэмжээнд анхаарч, олноор нь гадаадад сургах болсон Саудын Аравиас 18361 оюутан Америкт иржээ.
Гадаадын эдгээр оюутнууд Нью-Йорк, Лос-Анжелес мэтийн том хотуудад ихэвчлэн амьдарч байгаа юм. Нью-Йоркт гэхэд гадаадын 101 мянган оюутан сурдаг бол Лос-Анжелест 68 мянган оюутан байна. Харин Бостонд 53 мянга, Сан-Францискод 37 мянган оюутан сурч байна.
Гадаадын хамгийн олон оюутныг сургадгаараа /13996/ Өмнөд Калифорнийн их сургууль АНУ-даа нэгдүгээрт бичигдэж байгаа бол Колумбын их сургууль, Иллинойсын их сургууль, Нью-Йоркийн их сургууль тус бүр 10-аас дээш мянган гадаад оюутанд дээд боловсрол олгож байгаа аж.
Америкийн их сургуулиудад суралцаж буй гадаадын оюутнуудыг тоогоороо БНСУ-ын залуус тэргүүлж байна. Саяхан гарсан судалгаагаар F-1 виз авч Америкт сурахаар ирсэн Солонгос оюутны тоо 2008-2012 онд 56503-т хүрчээ. Энэ нь АНУ-д 94 улсаас ирж суралцаж буй гадаадын нийт оюутны 4,9 хувь нь болж байгаа аж. Тэгвэл Солонгосын араас Хятадын залуус Америкт боловсрол эзэмшихээр олноороо зорьж байна. Америк дахь Хятад оюутны тоо 49946-аар тоологдож байгаа бол Шанхай дангаараа гэхэд 29145 оюутнаа илгээснээрээ гуравт орж байна. Энэтхэгийн хүүхэд залуус ч Америк боловсролыг чухалчилж ийшээ зорин ирэх болсноор одоо 26 мянган оюутан АНУ-д суралцаж байна. Сүүлийн жилүүдэд барууны орнуудад хүүхэд залуусаа сургаж боловсруулах тал дээр төрийн бодлогын хэмжээнд анхаарч, олноор нь гадаадад сургах болсон Саудын Аравиас 18361 оюутан Америкт иржээ. Гадаадын эдгээр оюутнууд Нью-Йорк, Лос-Анжелес мэтийн том хотуудад ихэвчлэн амьдарч байгаа юм. Нью-Йоркт гэхэд гадаадын 101 мянган оюутан сурдаг бол Лос-Анжелест 68 мянган оюутан байна. Харин Бостонд 53 мянга, Сан-Францискод 37 мянган оюутан сурч байна.
Гадаадын хамгийн олон оюутныг сургадгаараа /13996/ Өмнөд Калифорнийн их сургууль АНУ-даа нэгдүгээрт бичигдэж байгаа бол Колумбын их сургууль, Иллинойсын их сургууль, Нью-Йоркийн их сургууль тус бүр 10-аас дээш мянган гадаад оюутанд дээд боловсрол олгож байгаа аж.
0 Сэтгэгдэл
s
umnud solongos bol yag unende 2-r dainaas hoish l americchuudiin booowiig dolooj amdarch bga sh de
2014.09.01
























